Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын хүүхэд, залуусыг бүртгэж, тэдний нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Тус ажлыг Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан баг зохион байгуулсан бөгөөд дацан, хийдүүдээр явж суралцагч нартай уулзан, ахуй амьдралтай нь танилцсан байна.
Энэ үеэр ламхай нар ар гэрийнхэн рүүгээ бичсэн захидлаа тус багт дайсан бөгөөд хөдөө орон нутгийн суралцагчдын захидлыг шуудангаар, хотын суралцагчдын захидлыг эцэг эх, асран хамгаалагчдад нь биечлэн хүргүүлжээ. Мөн захидал гардуулахдаа хүүхдүүдийн суралцах нөхцөл байдал, амьдралын талаар мэдээлэл өгч, ар гэрийнхэнтэй нь халуун яриа өрнүүлсэн байна.
Эх сурвалж: Боловсролын яам