x

Улаанбаатар хотод тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км коридорын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой төсөл юм.

Төслийн үндсэн үзүүлэлтүүд:

  • Өдөрт тээвэрлэх хүчин чадал: 25–35 мянган зорчигч

  • Буудлын тоо: 17

  • Дундаж хурд: 20–25 км/цаг

  • Дундаж зорчих хугацаа: 15–20 минут

  • Замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх хэмжээ: 12.6 хувь

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэхүү төслийн зураг төсөл 60 орчим хувьтай байгаа бөгөөд “Far East Mobility” компани зураг төслийг боловсруулж байна. Тус компани нь БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг улсад тусгай замын автобусны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай аж.

Төслийн хэрэгжилтийн үе шат:

  • Барилга угсралтын ажил: 2026 оны дөрөвдүгээр сард эхэлнэ

  • Ашиглалтад орох хугацаа: 2028 оны эхээр

Нийслэлд өмнө нь 2011, 2019, 2023 онд хийсэн судалгаагаар өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгааг тогтоосон нь BRT систем нэвтрүүлэх хэрэгцээ өндөр байгааг нотолжээ. Замын өргөн, зорчигчдын урсгал зэргийг харгалзан үзэхэд тусгай замын автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хамгийн оновчтой шийдлийн нэг гэж үзэж байна.

Төслийн зөвлөлдөх уулзалтын үеэр үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, зохицуулалтын дэд бүтэц болон оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах асуудлуудыг хэлэлцжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 24 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 26 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 28 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 29 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 30 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 31 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 31 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 36 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 37 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 40 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 44 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 49 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 13 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 17 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 20 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 21 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 26 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 26 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 31 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top