x

Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна

Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусаж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөгдөн, ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд хуучин гүүрийг 2024 оны нэгдүгээр сард буулгаж, орчин үеийн стандарт хангасан шинэ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.

Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгийн мэдээлснээр, Зайсангийн шинэ гүүр нь 225 метр урттай, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон байгууламж байх бөгөөд барилгын ажил төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна. Завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай байгаа бол баруун, зүүн, урд болон хойд захын тулгуурын ажил бүрэн дууссан байна.

Одоогоор нийт таван ширхэг дам нуруу угсарч суурилуулсан бөгөөд 18, 21, 25 метрийн урттай нийт 50 дамнуурга байршуулах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Энэ нь гүүрийн бүтцийн ачаалал даах чадвар, бат бөх байдлыг хангах чухал хүчин зүйл болж байгаа юм.

Харин Зайсангийн гүүрний өргөтгөлийн хүрээнд баригдсан баруун гүүрийг 2023 онд ашиглалтад оруулсан бөгөөд одоо баригдаж буй хэсэг нь нийт төслийн хоёр дахь шат юм.

Зайсан орчмын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын урсгалыг оновчтой зохицуулах зорилготой тус гүүрийн шинэчлэл дууссанаар нийслэлийн урд бүсийн хөдөлгөөний нөхцөл байдал эрс сайжрах юм.

Эх сурвалж: Замын хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 20 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 22 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 24 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 25 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 26 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 26 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 27 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 32 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 33 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 36 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 40 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 45 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 13 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 13 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 16 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 17 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 22 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 22 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 26 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top