x

Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээн илрүүлж, олон улсын "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлүүллээ.

Тэрбээр нээсэн шинэ ургамлаа "Санчирын гичгэнэ" (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн бөгөөд уг нэрийг өөрийн багш, Монголын нэрт ургамал судлаач Ч.Санчирын нэрээр оноожээ.

Шинэ ургамлын төрөл зүйлийг нээх судалгааны онцлог

Шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэх нь олон жилийн турш тасралтгүй нарийвчилсан судалгаа, шинжилгээ, биологийн гүнзгий мэдлэг, хээрийн тэсвэр хатуужил шаарддаг. Доктор В.Гүндэгмаа 2017 оноос эхлэн Баруун Монголын өндөр уулсын ургамлыг судалж, 2018 онд Санчирын гичгэнэг шинэ төрөл зүйл байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж, генетик судалгаагаар баталгаажуулжээ.

Энэхүү ургамал нь Монгол Алтайн өндөрлөг газар, Увс аймгийн Хархираат Түргэний уулсад, мөн Ховд аймгийн Мөнххайрхан уулын бүсэд ургадаг бөгөөд цас мөсөн дунд дасан зохицсон өвөрмөц онцлогтой болох нь тогтоогдсон байна.

Доктор В.Гүндэгмаа энэхүү судалгааны хүрээнд морфологи болон молекул биологийн нарийвчилсан шинжилгээ хийж, ургамлын генетик ялгааг тодорхойлон шинэ төрөл зүйл болохыг баталсан нь Монголын ботаникийн шинжлэх ухааны салбарт томоохон амжилт болж байна.

Судалгааны явц, сорилтууд

Өндөр уулын ургамлыг судлах нь биологичдын хувьд хамгийн том сорилтуудын нэг байдаг. Судлаач нар ургамлын морфологи, экологи, генетикийн түвшинд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байдаг бөгөөд генетикийн шинжилгээ нь шинэ төрөл зүйлийг баталгаажуулах гол алхам болдог.

Доктор В.Гүндэгмаа судалгаагаа хийж байх явцдаа анх 2017 онд ургамлын өвөрмөц шинж чанарыг ажиглаж, 2018 онд түүний генетикийн шинжилгээг гүйцэтгэсэн байна. Шинэ ургамлын төрөл зүйлийг тодорхойлохын тулд ОХУ-ын Санкт-Петербургийн Ургамлын институт, Новосибирск, Алтайн их сургуулиуд, мөн Өвөр Монголын их сургуулийн гербарийн сан-тай хамтран ажиллажээ.

Өндөр уулсын ургамлыг тодорхойлоход морфологийн ялгааг харахаас гадна генетикийн түвшинд баталгаажуулах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ тухай доктор В.Гүндэгмаа “Бид хүний үснээс ДНХ-ийг нь ялган авч эцэг эхийг нь тогтоодогтой адил, ургамлын генетикийн дэс дарааллыг тогтоож, түүний гарал үүсэл, ангиллыг тодорхойлдог” гэжээ.

Судалгааны бэрхшээл, судлаачийн сорилт

Шинжлэх ухааны судалгаа нь нарийн тооцоо, тэсвэр хатуужил, удаан хугацааны хөдөлмөр шаарддаг. Ялангуяа өндөр уулсын ургамлыг судлах нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, биеийн бэлтгэлжилт, хөрөнгө санхүүгийн асуудалтай шууд холбоотой байдаг.

Доктор В.Гүндэгмаа өөрийн 2016-2017 оны хээрийн судалгааны үеэр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Хөх Сэрхий нуруунд судалгаа хийж байхдаа “би бүх ургамлаа таньж мэднэ” гэсэн итгэлтэй байсан ч бодит байдал дээр хээрийн нөхцөлд шинээр олон зүйлсийг таньж, улам нарийн судлах хэрэгтэй гэдгийг ойлгосон гэж дурсжээ. Тэрээр тухайн үед шинэ ургамлын төрөл зүйлийг тодорхойлох нь маш их тэвчээр, чадвар шаарддаг ажил гэдгийг багш Ч.Санчир түүнд зааж сургасан хэмээн онцолжээ.

Тэрбээр өндөр ууланд судалгаа хийх нь физик бэлтгэл, цаг агаарын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар шаарддаг болохыг онцолсон. 3000 метрийн өндөрт байрлах мөсөн гол дээр ажиллах, олон хоногоор судалгааны талбайд байх зэрэг нь судлаачдын тэсвэр тэвчээр, тэвчээр шаардсан ажлуудын нэг байдаг байна.

Санчирын гичгэнэ ургамлын онцлог, ач холбогдол

Энэхүү ургамал нь антиоксидант бодис ихээр агуулдаг тул биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийг сааруулах, ходоод гэдэсний өвчинд тустай болох нь тогтоогджээ. Түүнчлэн навчаар нь цай чанаж хэрэглэх боломжтой, олон талын ашиг тустай ургамал аж.

Монголын газар нутгаас шинэ ургамлын төрөл зүйл нээн, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлэх тохиолдол ховор бөгөөд В.Гүндэгмаа энэ төрлийн хоёр дахь шинэ ургамлыг нээж, бүртгүүлсэн нь онцлох амжилт болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 1 цаг 34 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 1 цаг 45 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 4 цаг 22 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 5 цаг 55 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 6 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 6 цаг 43 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 6 цаг 51 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 6 цаг 56 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 7 цаг 0 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 7 цаг 7 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 7 цаг 17 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 7 цаг 26 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 8 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 19 цаг 40 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 22 цаг 58 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 23 цаг 6 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 23 цаг 11 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 16 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top