x

Туул усан цогцолборыг 2025-2032 онд барьж, ундны усны найдвартай эх үүсвэртэй болно

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд багтсан Туул усан цогцолборыг 2025-2032 оны хооронд барихаар төлөвлөжээ. Уг цогцолборыг нийслэлийн 5569 ам.метр талбайд барьж, Туул болон Тэрэлж голын урсац дээр тохируулгын далан байгуулах замаар гадаргын ус ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ундны усны хэрэглээний 100 хувийг газрын гүний усаар хангаж байгаа бөгөөд хоногт 185-225 мянган метр куб ус хэрэглэдэг. Харин 2040 он гэхэд энэ хэмжээ 772,450 метр куб болж өсөхөөр байгаа тул гадаргын усыг ашиглах шаардлага урган гарч байна.

Туул усан цогцолбор дараах үзүүлэлттэй байна:

  • Ус хуримтлуулах хүчин чадал: 50-100 сая метр куб

  • Далангийн урт: 685.15 метр

  • Далангийн өндөр: 35.8 метр

  • Хурдсын гүн: 19.84 метр

Цогцолборыг байгуулах гол зорилго нь:

  • Нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах

  • Ундны усны найдвартай эх үүсвэр бүрдүүлэх

  • Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах

  • Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх

Өнөөдрийн байдлаар боомтын хөндлүүрийн 3-4 хувилбарыг урьдчилсан байдлаар сонгосон бөгөөд нарийвчилсан зураг төслийн ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 59 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 11 цаг 1 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 11 цаг 3 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 11 цаг 4 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 5 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 6 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 6 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 11 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 12 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 15 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 19 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 24 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 14 цаг 52 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 14 цаг 55 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 14 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 14 цаг 56 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 15 цаг 1 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 15 цаг 1 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 6 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top