x

Өвөрхангай аймгийн БОЭТ-д “Соёмбо” нэгдэл 10 сая төгрөгийн хандив өргөн, Шуурхай удирдлагын нэгжийг тохижууллаа

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн (БОЭТ) цахим бүртгэл, яаралтай тусламжийн хэсгийг нэгтгэн Шуурхай удирдлагын нэгж болгон шинэчилж, нэг цэгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэхүү шинэчлэлд тус аймгаас төрөн гарсан нэртэй уран бүтээлчид, спортын алдартнууд нэгдсэн “Соёмбо” нэгдэл 10 сая төгрөгийн хандив өргөн, нийгмийн хариуцлагын хүрээнд оролцсон байна.

Тус нэгдэлд харьяалагддаг МУСТА С.Нэргүй, Э.Чулуунчимэг, МУГТ Д.Төмөрхүлэг, Монгол Улсын харцага Б.Цэдэнсодном нар Арвайхээр хотод болсон нээлтийн үйл ажиллагаанд оролцож, “Бидний нутаг Өвөрхангай” тоглолтоо хүргэсэн юм. Тэд сайн үйлсийн аян өрнүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

БОЭТ нь Юнител групптэй гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, интернетийн хурдыг 1000 Mbps хүртэл нэмэгдүүлэн wi-fi сүлжээг бүрэн шинэчилжээ. Ингэснээр иргэд, өвчтөнүүд илүү ая тухтай, түргэн шуурхай орчинд үйлчилгээ авах боломжтой болсон байна.

Мөн 77326666 дугаараар бүх дуудлагыг хүлээн авдаг нэгдсэн дуудлагын системийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, эргэх холбоотой болгох ажлыг эхлүүлээд байна.

Түүнчлэн шинэ орчинд Киоск машин суурилуулснаар иргэд эрүүл мэндийн лавлагаа, төлбөр тооцоо зэрэг үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах нөхцөл бүрдүүлжээ.

БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан хэлэхдээ, энэхүү шинэчлэл нь иргэдийн хүлээлтийг бууруулж, тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх зорилготой хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн БОЭТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 24 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 26 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 28 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 29 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 30 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 31 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 31 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 36 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 37 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 40 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 44 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 49 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 13 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 17 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 20 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 21 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 26 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 26 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 31 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top