x

Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай” болон “Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын ашиглалтын зардлыг шийдвэрлэх тухай” захирамжуудын хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг түр хугацаагаар байршуулан асрах байр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эзэнгүй амьтдын тоог бууруулах зорилготой юм. Үүний хүрээнд мэргэжлийн байгууллагын албан хаагчид бүсчилсэн байдлаар ажиллаж, хуваарийн дагуу эзэнгүй нохой, муур барих ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

2025 оны тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар тус асрах байранд нийт 98 нохой, 33 муур байршуулжээ. Эдгээр амьтдад мал эмнэлгийн үзлэг хийж, дараах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан байна. Үүнд:

  • Нохойн гударга

  • Халдварт гепатит

  • Парвовирус

  • Параинфлюнза

  • Лептоспироз

Цаашид энэхүү ажил нийслэлийн бусад дүүрэгт үргэлжлэхээр төлөвлөгдөж, орчны аюулгүй байдал, хүн-амьтны харилцааны эрүүл тэнцвэрт орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Захирагчийн ажлын алба

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 1 цаг 5 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 1 цаг 13 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 2 цаг 53 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 3 цаг 32 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 3 цаг 33 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 3 цаг 36 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 3 цаг 37 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 3 цаг 37 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 3 цаг 38 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 3 цаг 39 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 3 цаг 40 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 3 цаг 41 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 3 цаг 42 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 3 цаг 43 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 3 цаг 50 мин Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл хэрэгжиж байна 3 цаг 51 мин Монгол, Ираны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт Техранд болов 3 цаг 52 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулна 3 цаг 53 мин Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэллээ 3 цаг 54 мин Хүнсний аюулгүй байдлын хяналтыг эрчимжүүлж, лабораторийн зөрчлүүд илэрчээ 3 цаг 56 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top