x

Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай

Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 50703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байна гэсэн тоон мэдээлэл гарчээ.

Өмнө нь галт зэвсэг худалдан авахтай холбоотой үйлчилгээ авахын тулд иргэд дараах олон төрлийн бичиг баримтыг биетээр бүрдүүлж, Цагдаагийн байгууллагад авч очих шаардлагатай байсан. Үүнд: Хүсэлт, Оршин суугаа хаягийн тодорхойлолт,Иргэний үнэмлэхийн хуулбар, Чээж зураг, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтод шаардагдах мөнгөн шилжүүлгийн баримт гэх мэт.

Харин одоо доорх Цагдаагийн байгууллагаас үзүүлдэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой нийт 14 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллага E-Mongolia, E-Business системээс цахимаар авах боломж бүрдсэн бөгөөд зарим нь шууд, зарим нь хоёр шатлалт хэлбэрээр явагдаж байна.

Шаардлагатай тохиолдолд та www.e-mongolia.mn вэб сайтад хандах эсвэл 1111-2 дугаарын утсаар холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

  • Галт зэвсэг шилжүүлэх (Иргэн) -  / Галт зэвсгийг шилжүүлэн авах гэж буй этгээд шилжүүлж авах гэж байгаа этгээд рүү баталгаажуулах хүсэлт явуулдаг. Галт зэвсгээ шилжүүлэх гэж байгаа этгээд өөрийн e-mongolia/e-business нэвтрэн орж баталгаажуулах товч дарснаар хүсэлт Цагдаагийн байгууллага руу илгээгддэг/
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Шинээр олгох)
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Сунгалт)
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Нөхөж авах)
  • Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл шинээр бүртгүүлж, тодорхойлолт авах (иргэн)
  • Галт зэвсгийн хамтран эзэмшигч бүртгүүлэх
  • Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх нийт 7 үйлчилгээг 944 удаа авсан бөгөөд үүнээс Галт зэвсэг шилжүүлэх үйлчилгээг идэвхтэй буюу 699 удаа авсан байна.

E-BUSINESS СИСТЕМЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

  1. Галт зэвсэг шилжүүлэх (ААН)
  2. Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Шинээр олгох)
  3. Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Сунгалт)
  4. Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Нөхөж авах)
  5. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл шинээр бүртгүүлж, тодорхойлолт авах (ААН)
  6. Галт зэвсгийн хамтран эзэмшигч бүртгүүлэх (ААН) - Галт зэвсгийг шилжүүлэн авах гэж буй этгээд шилжүүлж авах гэж байгаа этгээд рүү баталгаажуулах хүсэлт явуулдаг. Галт зэвсгээ шилжүүлэх гэж байгаа этгээд өөрийн e-mongolia/e-business нэвтрэн орж баталгаажуулах товч дарснаар хүсэлт Цагдаагийн байгууллага руу илгээгддэг.
  7. Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх (ААН)

Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын төлөөлөлтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа 2 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 2 цаг 47 мин Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо 2 цаг 48 мин 10 орны 2000 орчим тамирчин оролцож буй "Дартс фестиваль" эхэллээ 3 цаг 13 мин Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төслийн хороо хуралдлаа 3 цаг 14 мин Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина 3 цаг 15 мин Есдүгээр сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно 4 цаг 21 мин “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 6 цаг 6 мин Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 6 цаг 11 мин Бурхан шашны их сургуулийн дэргэдэх 112 дугаар сургууль шинэ барилгатай боллоо 6 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа 6 цаг 16 мин Отгонтэнгэр уулын тахилгад оролцох иргэдэд байгаль хамгаалах журам мөрдөхийг анхаарууллаа 6 цаг 17 мин НЗДТГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан "Хүүхэд хөгжлийн өрөө" ашиглалтад орлоо 6 цаг 19 мин "Улаанбаатар марафон 2026" гүйлтэд оролцогчдод зориулсан зөвлөгөө 6 цаг 20 мин “Монголын төмөр зам” ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай гаргалаа 8 цаг 36 мин Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран ажиллана 8 цаг 39 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 8 цаг 40 мин Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд хэлэлцээ хийж байна 8 цаг 41 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг орон нутагт хэлэлцүүлж байна 8 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ... Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэ...
Top