x

Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч

Британийн Баккингэмшир гүнлэгийн нэгэн хашааны буланд, хуучирч муудсан жижигхэн цагаан тоосгон байшин бий. Тэр давчуу, бүгчим өрөөнд дэлхийн хамгийн алдартай үлгэрүүд мэндэлсэн юм. Роалд Дал өглөө бүр “бяцхан урлан” руугаа явж ороод, дотроос нь түгжинэ. Халаалтгүй учир аяны хөнжлөөр бөгсөн биеэ ороон сууна. Өвдөг дээрээ өөрийн гараар хийсэн ногоон даавуу бүрээстэй самбар тавьж, зургаан ширхэг шар Dixon Ticonderoga харандааг нямбайлан үзүүрлэж бэлдэнэ. Гэрэл муутай харанхуй байшин нь хачин жигтэй “музей” гэмээр. Ширээн дээр өөрийнх нь ясны хэлтэрхий, олон жилийн турш идсэн шоколадныхаа цаасаар хийсэн том мөнгөлөг бөмбөг, байлдааны онгоцны жижиг загварууд өрөөстэй. Эдгээр “үзмэр” тэр чигтээ Роалд Далын хачирхалтай зан чанарыг илтгэдэг. Жишээ нь, Дал үе мөчний хүнд хагалгаанд орж, ясныхаа хэсгийг авахуулсан юм. Ихэнх хүмүүс эмнэлгээс гарахдаа эмнэлгээ мартахыг хичээдэг бол Дал харин эмчээсээ “Миний ясыг өгчих” гэж гуйж байгаад гэртээ аваад ирсэн байдаг.

Энэ бол хоёр метр орчим өндөр, бадриун атлаа өвчин зовлонд нэрвэгдсэн, хүүхдүүдийг дээдэлж, насанд хүрэгчдийг жигшдэг, дэлхийн хамгийн алдартай атлаа маш их зөрчилтэй зохиолчийн ертөнцөд нэвтрэх үүд хаалга. Роалд Дал гэж хэн байв? Тэрээр яагаад ийм хачирхалтай, заримдаа бүр зэвүүн байсан атлаа хүүхдийн сэтгэлийн гүн дэх нандин утсыг хөндөж чадсан бэ?

Зовлонгийн галд ширээгдсэн бага нас ба нисгэгчийн замнал

Роалд Далын амьдрал эхнээсээ л эмгэнэл, хатуужил дунд өрнөжээ. Норвеги гаралтай тэрээр Уэльст төрсөн бөгөөд гурван настайд нь эгч Астри, аав хоёр нь хэдхэн долоо хоногийн зайтай нас барсан юм. Boy намтар номдоо дурдсанаар, Британийн дотуур байртай сургуулиудын хатуу чанга дэглэм, багш нарын харгис шийтгэл түүний сэтгэлд насанд хүрэгчдийг “дарангуйлагч” гэж хардаг үзлийг суулгажээ.

Дэлхийн II дайн эхлэхэд Хааны нисэх хүчний (RAF) нисгэгч болов. 1940 онд Ливийн цөлд Gloster Gladiator онгоц нь осолдож, Роалд аймшигтай гэмтэл авчээ. Гавлын яс нь цуурч, нүүр нь танигдахын аргагүй болж, хэсэг хугацаанд хараагүй болсон байна. Going Solo номдоо үхэлтэй нүүр тулсан мөчөө маш нарийн дүрсэлсэн байдаг. Олон судлаач хожим бичсэн зохиолуудынх нь “хар хошигнол”, ер бусын төсөөлөл нь тархины гэмтэл болоод дайны аймшигтай холбоотой гэж үздэг. Тэрээр дайны талбарт үхэлтэй тулж, тагнуулын ажиллагаанд оролцож (Вашингтонд байхдаа Британийн тагнуулчаар ажиллаж, Ян Флемингтэй нөхөрлөж байв) явсан хүн. Ийм хатуу хөтүүг туулсан болохоор амьдрал тэмцэл, шударга бус байдал, заримдаа хатуу ширүүн шоглоом гэдгийг ойлгожээ.

Гэр бүлийн эмэгнэл ба "Адайр Роалд"

Далын хувийн амьдрал нь зохиолууд шигээ ээдрээтэй байлаа. Холливүүдын алдарт жүжигчин Патрисия Нилтэй гэрлэсэн ч тэдний амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн байв. Охин Оливия нь долоон насандаа улаан бурхан өвчнөөр эндэж Далын зүрхэнд эдгэшгүй шарх үлдээжээ. Үүний дараахан нялх хүү Тео нь таксины осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Роалд энэ үед эмч нартай хамтран тархины шингэнийг гадагшлуулах тусгай хавхлага (Wade-Dahl-Till valve) бүтээлцсэн нь түүнийг инженерийн сэтгэлгээтэй, тэмцэгч хүн байсныг гэрчилнэ.

Гэвч мань эр гэр бүлдээ бол “хэцүү нөхөр” байлаа. Эхнэрээ харвалт өгсний дараа маш хатуу, заримдаа бүр бүдүүлэг байдлаар хөл дээр нь босгохоор “шахдаг” байв. Найз нөхөд, хамтран ажиллагсад нь зүгээр ч нэг “Адайр Роалд” (Roald the Rotten) гэж нэрлээгүй юм. Хэвлэлийн газрын ажилчдаа доромжлох, оройн зоог дээр зочдоо эвгүй байдалд оруулахдаа гаргууд. Түүний дотор аугаа энэрэл, асар их бардам зан зэрэгцэн оршдог байлаа.

Яагаад хүүхдүүд түүнд хайртай вэ?

Роалд Далын хүүхдийн зохиолуудын гол онцлог нь “шударга ёс”. Гэхдээ бидний мэддэг уламжлалт ёс суртахуун биш. Тэрээр зохиолоороо хүүхдүүдийг дээрэлхдэг, тэднийг үл тоомсорлодог насанд хүрэгчид (Матильдагийн эцэг эх, Хатагтай Транчбулл, Жеймсийн авга эгч нар) маш харгис, инээдтэй байдлаар шийтгэдэг.

Роалд Дал нэгэнтээ “Хүүхдүүд бол төрөлхийн зэрлэг. Тэднийг соёл иргэншилд сургах хамгийн хэцүү ажил” гэж хэлсэн байдаг.

  • "Чарли ба Шоколадны      үйлдвэр":      Шунахай Августус Глуп шоколадан голд унаж, зөрүүд Верука Солт хогийн суваг      руу шидэгддэг. Гэтэл энэ явдал хүүхдүүдийг ямар их баясгадаг гээч. Дал “муу      хүмүүс зохих шийтгэлээ авах ёстой” гэдэг хүүхдийн сэтгэлийн гүн дэх хүслийг      мэдэрдэг байв.
  • "Матильда": Энэ бол оюун ухаанаар хүчийг ялан      дийлж буй тууль юм. Тэрээр хүүхдийг зөвхөн “өхөөрдөм амьтан” бус бие      даасан, тэмцэгч гэж харж байлаа.

Роалдын насанд хүрэгчдэд зориулсан богино өгүүллэгүүд (жишээ нь: Tales of the Unexpected) нь тас хар. Секс, урвалт, аллага, хүний мөс чанарын муухай талуудыг егөөдөн дүрсэлдэг. Эндээс түүний сэтгэлийн зөрчил хийгээд нийгмийг хардаг хоржоонтой чадварыг бэлээхэн харна.

Хамгийн том маргаан

Бид Роалд Далыг ярихдаа сүүдэртэй талыг нь орхиж боломгүй. Тэрээр 1983 онд Literary Review-д Израилийн Ливан руу хийсэн довтолгоог шүүмжлэх явцдаа еврейчүүдэд маш хатуу үг хэлсэн юм. “Еврей хүний зан чанарт дайсагнал төрүүлдэг нэг зүйл байдаг... Гитлер шиг новш ч гэсэн тэднийг ямар ч шалтгаангүйгээр онилоогүй байх” гэж дэлхий нийтийг цочроосон юм.

Нас барахаасаа хэдхэн сарын өмнө The Independent-д өгсөн ярилцлагадаа “Би анти-Израиль байр суурьтай, би антисемит болсон” гэсэн байдаг. Эдгээрээс үүдэн өнөөдөр ч шүүмжлэлийн бай болдог. Тэдний гэр бүлийнхэн болон Roald Dahl Story Company 2020 онд түүний үзэн ядалтын шинжтэй мэдэгдлүүдийн өмнөөс албан ёсоор уучлал гуйсан. Тэрээр аугаа зохиолч боловч туйлширсан үзэлтэй, заримдаа үнэхээр “эвгүй” хүн байсныг энэ түүх гэрчилнэ.

Орчин үеийн цензур

Өнөөдөр Роалд Далын номуудыг "засах" оролдлогууд гарч байна. Puffin Books хэвлэлийн газар түүний номоос “тарган”, “царай муутай” гэх мэт үгсийг хасаж, орчин үеийн ёс зүйд нийцүүлэх гэж оролдсон нь бөөн маргаан дэгдээсэн. Салман Рушди тэргүүтэй зохиолчид үүнийг “утгагүй цензур” гэж үзсэн билээ. Далын зохиолуудын ид шид тэр “бүдүүлэг”, “хурц” хэллэгтээ оршдог. Түүнийг зөөлрүүлэх гэвэл бүтээсэн туурвисныг нь устгахтай адил билээ.

 

Роалд Дал гэж хэн бэ

Роалд Дал төгс хүн байгаагүй. Зөрчилтэй, бүдүүлэг, бүр үзэн ядмаар үзэл бодолтой, өвчин зовлонд шаналсан, гэр бүлийн зовлондоо баригдсан хүн байв. Гэвч өөрийнхөө сүүдэртэй талыг хүүхдийн төсөөлөл, шидэт ертөнц болгон хувиргаж чадсан юм.

Тэрээр бидэнд ертөнц аюулгүй газар биш гэдгийг сануулдаг. Гэхдээ тэрхүү аюултай ертөнцөд “ид шид” байгаа шүү гэдгийг ч бас хэлдэг. The Minpins номынхоо төгсгөлд “Эргэн тойрноосоо ид шидийг эрж хай. Яагаад гэвэл аугаа нууцууд үргэлж огт санаанд оромгүй газар нуугдаж байдаг. Ид шидэд итгэдэггүй хүмүүс хэзээ ч олж харахгүй” гэсэн байдаг.

Роалд Дал бол өөрөө нэгэн том нууц. Тэрээр харанхуй “бяцхан урлан”-даа хичээнгүйлэн үзүүрлэсэн харандаагаараа үлгэр гэхээсээ илүү хүний мөс чанарын гэрэлтэй ба сүүдэртэй талыг тууривдаг байлаа. Роалд Далыг үзэн ядаж болно гэхдээ, хүүхдийн нүдээр ертөнцийг харах гоц авьяасыг нь үгүйсгэж чадахгүй. Магадгүй “хачирхалтай, зөрчилтэй” араншин нь л Роалд Далыг дахин давтагдашгүй “Үлгэрч” болгосон биз ээ.

НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Cindy (149.40.50.210)
    Сайн байна уу онлайн үзэгчид, би АНУ-аас ирсэн Синди байна. Би энд нөхрөө эргүүлэн авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцах гэж байна. Би луйварчин байсан, нөхөр маань намайг хэд хэдэн удаа барьсан. Би өөрийгөө засах гэж оролдсон бөгөөд тэр болгондоо дахин дахин хуурдаг. Тэр намайг ганцааранг минь орхихоос нааш түүний миний хувьд юу гэсэн үг болохыг ойлгоогүй байх. Би түүнийг буцааж авах арга хайж эхэлсэн боловч дэлхийн олон хүмүүст харилцаагаа сэргээхэд нь тусалсан DR EDETANLEN-ийн тухай нийтлэлийг олж унштал юу ч бүтсэнгүй. Би түүнтэй холбоо тогтоосон бөгөөд нөхөр маань 48 цагийн дотор өөрийн хүчирхэг ид шидээрээ над дээр эргэж ирнэ гэж надад итгүүлж, ажилд шаардлагатай материалд доллар төлсөн. Гайхалтай нь нөхөр маань надад хайртай хэвээрээ байна гээд 2 хоноод гэртээ ирээд би дахиж хэзээ ч хуурахгүй гэж тангарагласан. DR EDETANLEN-д баярлалаа. Та түүнтэй dredetanlensolutioncente@gmail.com цахим шуудангийн хаягаар чатлах эсвэл түүний фэйсбүүк хуудсанд зочилж болно. https://www.facebook.com/Spiritual_spell_temple_1111-100570192704287
    2026 оны 05 сарын 16 | Хариулах
  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа 12 цаг 17 мин Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026" эхэллээ 12 цаг 18 мин Хууль зөрчсөн дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоож, таван компанийг торголоо 12 цаг 20 мин Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон өргөтгөнө 12 цаг 21 мин Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ 14 цаг 17 мин Дэлхийн зах зээлд мөнгө, алтны үнэ буурлаа 14 цаг 19 мин Дүүжин замын эхний шугамыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна 14 цаг 23 мин Бурхан Халдун хайрхныг тайх төрийн тахилгын ёслол болж байна 14 цаг 24 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 14 цаг 27 мин Прокурорын байгууллага авлигын 143 хэргийг шүүхэд шилжүүлжээ 14 цаг 30 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна 14 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан 14 цаг 31 мин Согтуугаар машин жолоодож эхнэрээ дайрсан хэрэг гарчээ 14 цаг 32 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ 14 цаг 33 мин Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна 18 цаг 15 мин Чиндаогийн гранприд Монголын 20 жүдоч барилдана 18 цаг 16 мин Сэлэнгэ аймагт ховор амьтны жагсаалтад орсон халиун бугыг хууль бусаар агнажээ 18 цаг 18 мин Сэлэнгэ, Орхон, Ерөө зэрэг голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна 18 цаг 19 мин Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 18 цаг 20 мин Увс аймагт боом өвчний хүний өвчлөл бүртгэгдлээ 18 цаг 21 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа
Top