x

Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил болчихсон төсөл хүртэл байгаа

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаагийн санаачлан боловсруулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг маргааш /пүрэв гаригийн/ чуулганаар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.

-Таны өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг маргаашийн чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ тогтоолын төслийг өргөн барьсан учир шалтгаан юу байв?

-Нэгдүгээрт, агуулгын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг төсөл арга хэмжээг үр дүнтэй, зөв төлөвлөх хэрэгцээ шаардлага байгаа. Хүмүүс энэ талаар их ярьдаг боловч яг хэрэгжилтэд хөтлөх алхам авахгүй байна гэж үзээд тогтоолын төслийг өргөн барьсан. Хоёрдугаарт, Төсвийн хүрээний мэдэгдэл мөн Монгол Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг чухал баримт бичгүүд хэлэлцэгдэж байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд төсвийг үр дүнтэй болгох бодлогын баримт бичгүүд нэгдмэл байдлаар батлагдах юм бол Монгол Улсад маань хэрэгтэй.

-Тогтоол тань яг ямар нэртэй вэ. Хэрхэн хэрэгжих вэ?

-“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн нэртэй. Үүгээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч байгаа юм. Гэхдээ энэ бол төрийн нэг интситут нөгөөдөө үүрэг даалгавар өгөөд байгаа хэрэг биш. Харин төрийн бодлогыг илүү оновчтой, төсвийн хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай болгож буй хамтын ажил гэж харах нь зүйтэй. Тэгээд ч Засгийн газар тогтоолыг дэмжсэн санал өгсөн. Засгийн газар ч өөрөө өмнөх жилүүдээс өвлөгдөн ирсэн ужиг асуудлуудыг цэгцлэх тал дээр хууль, эрх зүйн илүү том орон зайтай болно гэж харж байгаа.

Засгийн газар “чөлөөлөх” уриа дэвшүүлж, төрийн хүнд суртлаас хувийн хэвшлийг чөлөөлье гэж ярьж байгаа. Үүний тулд улсын төсөв, хөрөнгө оруулалт нь цөөн бас чанартай байх ёстой. Иймээс 2027 оны улсын төсвийг хэмнэлттэй, шинэлэг зарчмаар баталж, ужиг хуучин төслүүдээсээ зоригтой салж, улмаар онц шаардлагатай төсөл арга хэмжээ рүү төсвийг чиглүүлэхийн тулд энэ тогтоолын төслийг яаралтайгаар оруулж ирж байна гэж ойлгож болно.

-Хуучин төсөл, арга хэмжээнүүдээ үр дүнтэй эсэхийг хэрхэн, яаж эрэмбэлэх юм бэ?

-Тухайн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжилт сунжирсан, мөн ашиглалтад орохгүй хэт олон жил болчихсон, төсвөөс жил бүр мөнгө авдаг хэрнээ амьгүй үхмэл объктууд их болчихлоо. Орон нутагт зөвхөн барилгын суурь үлдчихээд, тоногдоод алга болдог, хэрэгтэй төсөл рүү орох мөнгийг хий дэмий сордог, ингээд орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлсэн бол ашиггүй гэж үзнэ. Зарим объектыг гүйцээгээд дуусгах гэсэн чинь барилга талаасаа шаардлага хангахаа больчихсон байгаа жишээ үй түмээрээ байна. Бүр 17 жил болчихсон төсөл хүртэл байгаа. Хоёрдугаарт, эдийн засгийн болон цахим технологийн хөгжлийн нөлөөгөөр юмс их хурдан өөрчлөгдөж байна. Энэ үүднээс харвал зарим нүсэр төслийг ашиглалтад оруулаад ч нийгэмд бодит үр дүнгүй болчихсон байхыг үгүйсгэхгүй.

-Өмнө нь хуучнаа түлхүү явуулж ашиглалтад оруулаад шинэ хөрөнгө оруулалтыг бараг улсын төсөвт тавихгүй гэж ярьж байсан шүү дээ. Одоо таны ярьж байгаа зүйл үүний яг эсрэг байна л дээ?

-Азийн хөгжлийн банкны 2023 оны зөвлөмж бий. Тэр дагуу бол удчихсан буюу өмнө эхлүүлсэн төслүүдээ дуусга гэсэн байдаг. Үүний нөлөөгөөр гэх үү, 2024 оноос маш олон хуучин төсөл арга хэмжээ орж ирсэн. Надад одоо хэдэн тоо байна л даа. Заримаас нь хуваалцахад, 2024 онд 1.319 хуучин буюу шилжих хөрөнгө оруулалт, 2025 онд 639, 2026 онд 579 төсөл, арга хэмжээ орж ирсэн. Гэтэл 2024 онд 26, 2025 онд 39, 2026 онд 149 шинэ төсөл, арга хэмжээ орж иржээ. Өөрөөр хэлбэл, хуучнаа дуусгах бодлогыг баримтлаад байна. Гэтэл тэдгээр хуучин төслүүдээ дуусгасан юм ч бас алга. Он удаан жил болчихсон учраас инфляцийн нөлөөгөөр өртөг нь дахиад хэт өсчихсөн байна. Тийм учраас төсөвт өртгүүд нь анх тооцсоноос хэтэрчээ. Заримынх нь бүр 1000 хувь өсчихсөн байгаа юм.

Иймэрхүү инфляцийн гэх үү, үр ашиггүй байдлын өсөлтөөс болоод улсын төсөв дээр зөвхөн 2024 он гэхэд л улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 43 хувийг зардлын хэтрэлтэд зарцуулжээ. Сүүлийн гурван жилийн дунджаар ойролцоогоор жилд бараг нэг их наяд төгрөгийг иймэрхүү удчихсан төсөл хөтөлбөрийн хэтрэлтэд зориулаад байгаа юм. Арай хэтэрч байгаа биз дээ. Нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн, нэн шаардлагагүй гэсэн төсөл, хөтөлбөр байвал шууд зогсооё. Тэгээд магадгүй түүнийгээ менежментийн хувьчлалаар хувьчлах ч юм уу, өмчийн өөр хэлбэр рүү дуудлага худалдаагаар зардаг ч юм уу нэг талдаа төсөв хэмнэе. Нөгөө талдаа нэмэлт орлого олцгооё. Сангийн шинэ орон зайг ашиглаад цахилгаан станцаа барья, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлье.

-Төрийн хөрөнгө оруулалтаар явж байсан төсөл, хөтөлбөрийг хувьчлах нь гэсэн хардлага гарах юм биш үү?

-Тийм хардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төр бүтээж чаддаг шигээ, бүтээсэн зүйлсээ бусдад зарж болно. Үндсэн хуулийн зарчим нь ийм шүү дээ. Ард түмний төлсөн татварыг нь үр дүнгүй төсөлд оруулчихсан нь шулуухан хэлэхэд төрийн алдаа. Алдаагаа засдаг төр бол орчин үеийн төр мөн гэсэн тодорхойлолт байдаг шүү дээ. Аливаа төслийн зардал 6-7 дахин их хэтэрч тэр хэмжээгээр мөнгө нэхээд байж гэдэг чинь ард түмэн 6-7 дахин илүү хөдөлмөрлөж, тэр чинээгээрээ татвараа төлнө гэсэн үг. Төрийн алдаанаас болж татвар төлөгч иргэд нэмж хохирох ёсгүй биз дээ. Хоёрдугаарт, ард түмний төлсөн татварын тэр их мөнгийг менежментийн хувьчлал, дуудлага худалдаа зэргээр дамжуулан улсын төсөвт буцааж оруулж ирэх ёстой. Энэ орлогоор нь шинэ буюу нэн хэрэгтэй төсөлд зарцуулах хэрэгтэй.

Өнгөрсөн өвөл бид чинь улсаараа бараг хөлдлөө шүү дээ. Ирэх өвөл яах юм. Дутуу объектуудаа хувьд шилжүүлээд олсон мөнгөөрөө цахилгаан станцуудаа засахыг нь засаад, барихыг нь бариад авбал эцсийн дүндээ хэн хожих юм. Ер нь “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж үг бий. Одоо бүсээ чангалцгаая. Сая гадаадын зээл тусламжийг үр ашигтай болгох гэж их ярилаа. Тэгээд Төсвийн хүрээнийхээ мэдэгдлээс давсан, бүр хоёр төсөвтэй болох гээд байгаа ч юм шиг сонин нөхцөл байдал үүссэн шүү. Тэгвэл бид энэ олон үр дүнгүй төсөл, хөтөлбөрүүдээ зогсоогоод, хувьд шилжүүлэх юм бол манай төсөвт хангалттай орон зай үүсэх юм. Үүний дараагаар нэн хэрэгцээтэй, яаралтай төсөл, хөтөлбөрүүдийнхээ жагсаалтыг Засгийн газар гаргаад, УИХ-д оруулж ирэх ёстой. Түүнийх нь дагуу шийдвэрээ УИХ гаргана. Мөн энэ тогтоолын дагуу Сангийн яам Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд багтаагаад оруулж ирэх байх.

-Тойрог, орон нутагтаа очиход нь нүүрийг нь тахалдаг тэр удчихсан төсөл, хөтөлбөрөө зогсоохыг гишүүд хүсэх юм болов уу. Сөрөг дайралт их ирэх байх?

-Тэр мэдээж. Гэхдээ тэдэнд ч боломж үүснэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа төслүүд олон жил гацаагаад, зардал нь хэтрээд байгаагаас болж УИХ-ын гишүүд шинэ төсөл, арга хэмжээ санаачилж чадахгүй болсон. Ийм үед гишүүд тойрогтоо очоод шинээр ярих зүйлгүй болчихсон. Тийм болохоор удсан, гацчихсан төслүүдийг нь зогсоогоод шинэ төсөл, арга хэмжээг оруулж ирэх боломжийг нь гаргаж өгье гэж байгаа юм.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Сэлбэ төв, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг унагаачихсан нь маргаан дагуулж байх шиг байна. Үүн дээр та ямар байр суурьтай оролцсон бэ?

-Ирэх гурван жилийнхээ жанжин шугам гэх үү, ерөнхий төлөвлөгөө гэх үү, ямар ч байсан Төсвийн хүрээний мэдэгдэл гэж баталдаг. Тэрийгээ сахихгүй бол анхнаасаа батлах ямар хэрэгтэй юм. Энэ мэдэгдэл бол Монгол Улсын төсвийн зарлагын дээд хязгаар юм. Үүн дотроо бүх төсөв, хөрөнгө оруулалт, өр зээлээ багтаагаад яваарай гэж хуульчилж өгдөг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нефть боловсруулах үйлдвэрүүд хэдий гадаад зээлээр санхүүжиж байгаа ч цаад утгаараа төсвийн зарлага шүү дээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага дотроо тооцогдсон байх ёстой. Гэтэл яагаад одоо болтол оруулж ирээгүй юм. Энэ хоёр чинь аль арван хэдэн жилийн өмнө л эхэлсэн төслүүд. гэтэл төсвийн хязгаар дотор тойргийн гишүүдийн хөрөнгө оруулалтууд чихэлдээд орон зайгүй болчихсон бололтой.

Тийм учраас Гадаадын зээл тусламжийг үр ашигтай болгох хуулийн төсөл орж ирж дээ гэж харсан. Энэ хуулийг батлахгүй бол бид төсвийнхөө хязгаарт багтаагаад л ажиллана. Гэхдээ хугацаа нь сунана. Тэгэхээр үүнийг бодолцоод, зөвхөн энэ хоёр төслийнхөө нэрийг тусгайлан тусгаад бид хуулиа батлах ёстой юм байна. Түүнээс биш энэ хуулиар дараа нь огт өөр, хаа хамаагүй төслүүд орж ирээд төсвийн хязгаараас хальж гараад байх үүд хаалгыг нээж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн хоёр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлээсэй.

Хэрэв төрийн өмчит компани удирдах бол цэвэр арилжааны зарчмаар сайн менежмент хийж үр ашигтай ажиллуулах ёстой. Тэгж байж орлогоороо зээлээ төлөөд, хөрөнгө оруулалтаа нөхөөд явна. Харин Сэлбэ дэд төвийн хувьд энэ чинь нийслэл бонд гаргаад түүгээрээ санхүүжүүлэх төсөл шүү дээ. Олсон орлогоороо бондынхоо төлбөр гэх үү, үүсгэсэн өрөө бие дааж дарах бүрэн боломжтой учраас гадаадын зээл тусламж руу оруулахгүй гэсэн байр суурьтай байна.

-Танай намын УИХ дахь бүлгийн даргын асуудал яригдаад нэлээд удчихлаа. Одоогоор юу болж байна вэ?

-Манай нам аливаа асуудлыг олуулаа зөвшилцөж шийддэг. Олуулаа зөвшилцөнө гэдэг бол ардчиллын үнэт зүйл. Зөвшилцөлд хүрэх нь мэдээж тодорхой хугацаа шаарддаг. Харин дарангуйлал бол хурдан л даа, зөвшилцлөөр биш, тушаалаар асуудлыг шийдээд явдаг. Иймээс бүлгийн даргынхаа асуудал дээр зөвшилцөөд шийднэ дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говийн гайхамшигт амьтан хулангийн тоо толгой эрс буурчээ 42 мин Улаанбурхан өвчний тохиолдол 15 мянга давж, 20 хүн нас баржээ 43 мин ЗТЯ АХБ-тай авто замын шинэ төслүүд хэрэгжүүлэх талаар хэлэлцэв 44 мин Улаанбаатар хотод хэрэгжих Тусгай замын автобус /BRT/ төслийн эхлэлийн уулзалт эхэллээ 44 мин "TVET START-UP 2026" арга хэмжээ эхэллээ 46 мин Таван байршилд нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барина 46 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 48 мин Саудын Араб Ираны нутаг дэвсгэрт анх удаа цохилт өгөв 48 мин Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлэн танилцууллаа 50 мин Их Британийн Хүүхэд хамгааллын сайд Жесс Филлипс огцрох өргөдлөө өглөө 51 мин ОХУ "Сармат" стратегийн пуужинг энэ онд зэвсэглэлд нийлүүлнэ 52 мин Болгар улс Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах олон улсын ажиллагааг дэмжив 52 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 54 мин Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ 55 мин Монголын баг тамирчид Азийн наадамд 500 гаруй бүрэлдэхүүнтэй оролцоно 55 мин Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдсэний үр дүн 56 мин ДАШТ-ийн үеэр "Sports Illustrated" сэтгүүл цуврал тоглолт зохион байгуулна 57 мин Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил болчихсон төсөл хүртэл байгаа 1 цаг 0 мин "Реал Мадрид" клубийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно 2 цаг 43 мин ДАШТ-ий түүхэнд ашиглаж байсан бөмбөгнүүд 2 цаг 43 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ...
Top