x

ЗТЯ АХБ-тай авто замын шинэ төслүүд хэрэгжүүлэх талаар хэлэлцэв

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Атора тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар зам, тээврийн салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжиж буй төсөл арга хэмжээг дүгнэж, одоо хэрэгжиж буй төслийн хэрэгжилтийн явц байдлын талаарх хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Юуны түрүүнд Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банкийг Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт хамгийн том хөрөнгө оруулагч, хөгжлийн түнш байсанд талархал илэрхийлээд авто замын салбарт гэхэд 60 гаруй төсөл хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд Монгол Улсад 1200 гаруй км хатуу хучилттай авто замын сүлжээ бий болсныг онцоллоо.

Мөн одоо хэрэгжиж буй төслүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн нийт 5 багц 204.11 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явц 98.5 хувьтай, Хүйтэний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.5 км авто замын их засварын ажлын явц 98.5 хувьтай хийгдэж байгаа юм. Үүнээс гадна 2 байршилд 267.8 у/м төмөрбетон гүүр, 1 байршилд ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хэрэгжиж байна.

Төрийн нарийн бичгийн даргын зүгээс "Зам, тээврийн яам одоо хэрэгжиж буй төслүүдийнхээ явц, хэрэгжилтэд сайтар анхаарч, 100 хувийн биелэлттэйгээр дуусгана. Үүний дараа Монгол Улсын автозамын бодлогын хүрээнд аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох, эдийн засгийн үр өгөөжтэй замуудаа төр хувийн хэвшлийн түншлэлээр барих бодлого баримталж байна.

Иймд Зам, тээврийн яамны зүгээс та бүхэнд тавих дөрвөн санал байна

Нэгдүгээрт, Улиастай-Алтай чиглэлийн авто замын үлдэгдэл 80 км болох Цагаанчулуут-Алтай хэсгийн авто замын барилгын ажлыг дараагийн үе шатны төслийн хамрах хүрээнд тусгах,

Хоёрдугаарт, Налайх-Багануур чиглэлийн 93 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж шинэчлэх,

Гуравдугаарт, тээврийн анхдагч хууль болох Тээврийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслалцаа үзүүлэх,

Дөрөвдүгээрт, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -аас зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр – байнгын хяналтын аргачлал (USOAP-CMA) бүрэн хэмжээний аудитад амжилттай хамрагдаж, хангалттай үнэлгээ авсан. Харин ICAO-аас өгсөн зөвлөмж буюу Иргэний нисэхийн стратеги бодлогоо сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг биелүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна" гэлээ.

Хариуд нь ноён Чандра Атора "Одоо хэрэгжиж байгаа төслүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангасанд баярлалаа. Эдгээрийг сонсоод бидэнд хамтран ажиллах олон боломж байна гэж харлаа. Азийн хөгжлийн банкнаас төсөлд хөрөнгө оруулахад заавал засаглал, санхүү зэрэгт үнэлгээ хийгддэг. Үүний үндсэнд зээл олгодог. Таны дурдсан дөрвөн төслийн эхний 2-ыг хэрэгжүүлэхийг дэмжихэд бэлэн байна. Одоо бидний хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд 2027-2028 он гэхэд дуусах төлөвтэй байгаа. Иймд цаашид залгуулах төслүүдээ одооноос төлөвлөж ажиллах хэрэгтэй. Зам, тээврийн яамны зүгээс дараагийн шатанд ямар төслүүдээ чухалчилж буйгаа эрэмбэ дэс дараалалтай гаргаж өгвөл бид судалж үзээд бэлтгэл ажлаа хангах бүрэн боломжтой" гэлээ. гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top