x

Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна

"Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл"-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийж байна. Тус гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төмөр замын урд, хойд хэсэг болон "Залуус" хорооллын урд талын шонт суурь, суурийн ажлуудыг хийж байна.

Гүүрэн гарцыг зорчигч өгсөж, уруудахад огцом налуугүй байхаар төлөвлөсөн тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломжтой байх юм. Тус гүүрэн гарцыг энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Таван шарын нүхэн гарцын нийт барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ногоон байгууламж, борооны ус зайлуулах систем болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгасан. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан байна. Одоогоор нийт 2900 метр урт авто замын гэрэлтүүлгийн кабелийг татан ашиглалтад оруулсан нь шөнийн цагт осол гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлснээр гол болон туслах замуудын уялдаа холбоо сайжирч, авто замын огтлолцлын зөрчил буурна.

Ингэснээр хөдөлгөөний урсгал тасралтгүй болж, замын сүлжээний ачааллыг оновчтой хуваарилах боломж бүрдэхээс гадна замын түгжрэл, саатал буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 36 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top