x

ДАШТ-ий түүхэнд ашиглаж байсан бөмбөгнүүд

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын үеэр хэрэглэж байсан бөмбөгнүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг цувралаар хүргэж байна.

1930 оны ДАШТ-ий “T-Model” ба “Tiento” бөмбөг

Хөл бөмбөгийн түүхэн дэх анхны ДАШТ-д зориулан албан ёсны бөмбөг үйлдвэрлээгүй тул 1930 онд Уругвайд болсон тэмцээний туршид өөр өөр загварын бөмбөгүүдийг ашиглаж байжээ. Шувтаргын тоглолтын өмнө шүүгч Жон Лангенус Уругвай, Аргентины шигшээ багуудын ахлагч нараас ямар бөмбөгөөр тоглохоо сонгохыг хүссэн байна. Талбайн эзэд гараар оёсон "Т" хэлбэрийн 11 зүсэм арьснаас бүрдэх, "T-Model" нэртэй бөмбөгөөр тоглохыг хүссэн бол тэдний өрсөлдөгчид 12 урт зүсэм арьснаас бүрдэх "Tiento" бөмбөгийг сонгожээ.

Эцэст нь багууд зөвшилцөлд хүрч, эхний үеийг аргентинчуудын сонгосон бөмбөгөөр, харин завсарлагааны дараа Уругвайн багийн сонгосон бөмбөгөөр тоглохоор болсон байна. Эхний үе дуусахад Аргентин 2:1-ээр тэргүүлж байсан бол хоёрдугаар үед уругвайчууд илүү том, хүнд бөмбөгөөр тоглон гурван гоол оруулснаар 4:2-ын харьцаагаар хожиж, дэлхийн анхны аварга болсон байна.

1934 оны ДАШТ-ий "Federale 102" бөмбөг

Италийн засгийн газрын спортын бараа нийлүүлэх төв байгууллага болох "ECAS" (тухайн үеийн фашист байгууллагуудын нэг) компанид үйлдвэрлэсэн Federale бөмбөг нь гараар оёсон 13 хэсэг арьснаас бүрдэж байв. Үхрийн бор арьсаар хийсэн энэхүү бөмбөг нь хэлбэр дүрсээрээ регбигийн бөмбөгийг санагдуулдаг байжээ.

Энэхүү бөмбөг нь ДАШТ-ий түүхэнд хатуу ширэн үдээсийг хөвөн даавуун үдээсээр сольсон анхны бөмбөг болсноороо онцлог юм. Ингэж сольсноор бөмбөгний хэсгүүдийн барьцалдалтыг сайжруулаад зогсохгүй, хөлбөмбөгчид толгойгоороо мөргөх үед гэмтэх эрсдэлийг багасгажээ.

1934 оны ДАШТ-ий үеэр, тэр дундаа шувтаргын тоглолтод Британийн компаниудын үйлдвэрлэсэн "Globe", "Zig-Zag" гэсэн хоёр өөр бөмбөгийг мөн ашиглаж байжээ. Тухайн үед багийн ахлагч нар аль бөмбөгөөр тоглохоо өөрсдөө шийдэх эрхтэй байв.

Шувтаргын тоглолтод 1930 оны "T-Model" загвартай ижил хийцтэй Zig-Zag бөмбөгийг сонгон тоглосон бөгөөд Италийн шигшээ баг Чехословакийн багийг нэмэлт цагт 2:1-ийн харьцаатайгаар буулган авснаар түрүүлж байсан түүхтэй.

1938 оны ДАШТ-ий "Allen" бөмбөг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top