x

Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо

Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Кремлийн хонх цохисны дараа хүндэт харуулын цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг Улаан талбайд залж авчирлаа.  

Парадыг командлагч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Андрей Мордвичёв ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Алексей Белоусовт ёслон, цэргүүд жигдрэн жагсаж сүрт жагсаалд оролцоход бэлэн болсныг илтгэв.  А.Белоусов, А.Мордвичёв нар Орост үйлдвэрлэсэн "Aurus" маркийн задгай лимузин автомашинаар парадад оролцохоор хайрцаглан жагссан цэргийн эгнээг тойрон явж мэндчиллээ.

Үүний дараа цэргийн найрал хөгжимд уламжлал ёсоор “Иван Сусанин” дуурийн “Славься” гэдэг дуу эгшиглэх үед Батлан хамгаалахын сайд А.Белоусов индэрт гарч, цэргүүд парадад бэлэн болсныг ОХУ-ын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч В.Путинд илтгэв.

Парадыг нээж ерөнхийлөгч В.Путин үг хэлэхдээ “өнөөдөр бид өвөг дээдэстээ чин сэтгэлээсээ талархан энэхүү Ялалтын баярыг тэмдэглэж байна” хэмээн онцлон дурдлаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Аугаа их Эх орны дайн эхэлсний 85 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаад, 1941 оны 6 дугаар сарын 22 бол Оросын түүхэн дэх хамгийн эмгэнэлт өдөр байсныг сануулав. Ялалтын баяр бол Орос орны хувьд хамгийн гол ариун баяр учраас нэн бахархалтайгаар тэмдэглэдэг болохыг ерөнхийлөгч Путин тэмдэглэн хэллээ.

Оросын үйл хэрэг үнэн зөв учраас ялалт бидний талд үргэлж байсаар ирсэн бөгөөд цаашид ч байх болно хэмээн Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглээд “бидний амжилтын үндэс суурь бол ёсзүй ба ёс суртахууны хүч, эрэлхэг зориг, нэгдэл нягтрал болон ямар ч сорилтыг даван туулах чадвар юм” гэлээ.

“Бид Зөвлөлтийн ард түмний гавьяаг үргэлж дурсах болно. Тэд нацизмыг бутниргэхэд шийдвэрлэх чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд улс орноо, дэлхий дахиныг аварсан билээ. Тэд өршөөлгүй хорон нүглийг эцэс болгож, Гитлерийн Германы өмнө буун өгч, түүний үйлдсэн гэмт хэргүүдэд дуулгавартайгаар хамсан оролцож байсан улс орнуудад тусгаар тогтнолыг нь эргүүлэн өгсөн” гэдгийг ерөнхийлөгч В.Путин сануулав. Өнөө цагийн тухайд тэрбээр өгүүлэхдээ, Оросын эрдэмтэд, инженерүүд хамгийн орчин үеийн, хосгүй зэвсэглэлүүдийг зохион бүтээж, бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлснийг дурдлаа.

Ерөнхийлөгч үг хэлж дууссаны дараа ёслолд оролцогчид Аугаа их Эх орны дайнд амиа алдсан ЗХУ-ын иргэдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоны дараа цэргийн сүрт жагсаал эхэллээ.

Парадад ОХУ-ын зэвсэгт хүчний бүх төрөл цэргийн анги нэгтгэлүүдийн албан хаагчид, цэргийн дээд сургуулиудын сонсогчид, цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэргүүд Улаан талбайгаар жагсан өнгөрлөө. Мөн Курс мужийг чөлөөлөхөд оролцсон Солонгосын Ардын армийн байлдагчид анх удаагаа Ялалтын парадад оролцов.

ОХУ-ын Батлан хамгаалахын яамны мэдээллээр, тус парадад цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй 1000 цэргийг оролцуулаад нийт 11 мянга гаруй цэргийн албан хаагч оролцжээ. Энэ удаагийн парадад цэргийн техникийн цуваа, мөн Суворов, Нахимовын цэргийн сургуулиуд болон кадетын корпусын сурагчид оролцсонгүй. 

Парадын үеэр Улаан талбайд байрлуулсан том дэлгэцээр цэргийн тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчид, мөн Стратегийн пуужинт цэрэг, Агаар-сансрын хүчний удирдлагын цэгүүд, байлдааны хөлөг онгоцууд дээр жижүүрлэн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын үйл ажиллагааг харууллаа. Түүнчлэн "Герань", "Иноходец" зэрэг нисгэгчгүй онгоцууд болон "Пересвет" гэдэг байлдааны лазерын цогцолбор тулалдааны талбарт хэрхэн ажиллаж буйг үзүүлэв.

Үүний дараа ОХУ-ын Агаар-Сансрын хүчний "Русские Витязи" баг Су-30СМ нисэх онгоцоор, "Стрижи" баг "МиГ-29" сөнөөгч болон "Су-25" дайрагч онгоцуудаар уран нислэгийн үзүүлбэрээ толилуулж, Орос улсын төрийн далбааны гурван өнгөөр тэнгэрийг чимэглэснээр Аугаа Эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан ёслолын парад сүр жавхлантайгаар өндөрлөлөө.

Парад дууссаны дараа Ерөнхийлөгч В.Путин индэрт байгаа ахмад дайчид болон цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй албан хаагчидтай халуун дотноор ярилцав. Дараа нь тэрбээр цэргийн сүрт жагсаалыг үзэхээр Москвад хүрэлцэн ирсэн Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисулит, Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч К.Токаев, Узбекистаны ерөнхийлөгч Ш.Мирзиеев, Малайзын султан Ибрагим, Өмнөд Осетийн ерөнхийлөгч Алан Гаглоев, Абхазын ерөнхийлөгч Бадра Гунба, Босни Херцеговин улсын ерөнхийлөгч Синиша Каран, Словакийн ерөнхий сайд Р.Фицо нарын хамтаар Улаан талбай дундуур алхсаар Александрын цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөв.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 28 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 7 цаг 29 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 7 цаг 30 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 11 цаг 9 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 11 цаг 17 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 11 цаг 20 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 11 цаг 21 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 13 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 13 цаг 41 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 58 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 59 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 14 цаг 0 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 14 цаг 2 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 14 цаг 8 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 16 цаг 26 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 16 цаг 28 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 16 цаг 29 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 16 цаг 30 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 18 цаг 8 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 18 цаг 30 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top