x

П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл Ерөнхийлөгч оруулж ирсэн. Түүний санаачилсан энэ зохицуулалтад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил гаргасныг яг аль байгууллага, ямар шалгуураар тогтоох ёстой вэ?

-УИХ гишүүний ёс зүй, өргөсөн тангарагтай холбогдуулан шүүх эрх Үндсэн хуулийн цэцэд байдаг. Хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой шүүх эрх Монгол улсын шүүх байгууллагад байдаг. Мэдээж ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор төрийн байгуулалтын байнгын хороо, ёс зүйн дэд хороо зэрэг шалган тогтоох эрхтэй бүтэц бий. Харин УИХ-н гишүүнийг өргөсөн тангарагтай нь холбогдуулан шүүх эрх ганцхан Үндсэн хуулийн цэцэд байдаг. Цэц их суудлаараа эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзвэл УИХ чуулганаараа батламжлах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл дахин УИХ хэлэлцэнэ, хянана, шүүнэ гэдэг ойлголт байхгүй.

Дээрх тогтолцоог зохицуулдаг хуулийг энгийнээр агуулга зохицуулсан буюу материаллаг хууль гэж нэрлэдэг. Эдгээр хуулиуд одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна. Ийм хууль байхад давхардуулан материаллаг хууль баталж эгүүлэн татах талаар хуулийн төсөл санаачилж болохгүй. Ингэх юм бол ерөнхийлөгч УИХ-ын халдашгүй байх эрхэд халдсан гэж үзнэ. Одоо нэг намын дарга өргөн барьсан төсөл бий. “Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах тухай” гэсэн хууль. Энэ байж болохгүй. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно. Материаллаг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хугацаанд эгүүлэн татах, хэд хоногт хэлэлцэх, яаж албажуулах зэрэг үйл ажиллагааг зохицуулсан хуулийг процессын хууль гэдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг процессын хууль гэж ЕТГ-аас тайлбарлаж байсан. Дээр дурдсан Цэц их суудлаараа нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэж үзээд байхад одоо болтол УИХ хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, энд процессын хуулийн хэрэгцээ шаардлага дутагдсан гэж үзээд төсөл санаачилсан байна гэж ойлгосон. Учир нь тухайн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирэхгүй 2028 он хүртэл бариад, дараад хэвтээд байх боломж байна. Цэцээс эгүүлэн татах шийдвэр ирвэл хэд хоногт хэлэлцэх юм, яаралтайгаар оруулах юм уу? Хэд хоногийн дотор эцэслэх юм гэх мэт нарийвчилсан процессын хуулийн шаардлага хэрэгтэй байна гэж үзсэн байж магадгүй.

-Парламентын гишүүнийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах практик дэлхийд хэр түгээмэл байдаг вэ. Хэрэв Монголд нутагшуулбал юуг анхаарах ёстой вэ?

-Парламентын засаглалт улсад гишүүн нь байнгын хороо, дэд хороодын ажилд оролцох үүрэгтэй байдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй бол мандатаа хасуулах буюу эгүүлэн татдаг. Тухайлбал, Намибид дараалан 10 хуралдаан таслах болон намын харьяаллаа соливол, Энэтхэг тодорхой гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол Парламентын даргын шийдвэрээр эгүүлэн татдаг. Аргентин, АНУ, Японд 3/2, Тайландад 4/3, Финланд 6/5 зэрэг олонхын шийдвэрээр эгүүлэн татдаг. Парламентын гишүүнийг эгүүлэн татсан шийдвэртэй холбогдуулан эс зөвшөөрч үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлэх процесс олон оронд байдаг.

Монгол Улсын хувьд бол Үндсэн хуулийн Цэц үнэхээр хуулийн хүрээнд улс төрөөс ангид шийдвэр гаргаж үндсэн хуулийг хамгаалж ажилладаг бол УИХ-ын гишүүний тангараг өргөсөн, ёс зүйн зөрчил гаргасантай нь холбогдуулан шүүдэг зохицуулалт хадгалагдах нь буруудах зүйлгүй. Энэ зохицуулалт байхгүй бол гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан, тангаргаас няцсан гэдгийг мэргэжлийн өндөр түвшинд хэн шүүх вэ. Ерөнхийлөгч үү, прокурор уу гэдэг асуулт гарч ирнэ. Хүссэн хүсээгүй муу ажилласан, ёс зүйн зөрчилтэй гишүүдийг дараагийн сонгуулийн жил ард түмэн дүнг нь тавьдаг.

-Хэрэв энэ хуулийг буруу хэрэглэвэл гүйцэтгэх засаглал, эсвэл нэг улс төрийн хүчин парламентын гишүүдэд шахалт үзүүлэх хэрэгсэл болж хувирах эрсдэл бий юу?

-2016 оноос хойш УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллагын хүчийг сулруулж, кабинет шиг болгох гэж оролдсон маш олон хууль баталсан. УИХ-ын гишүүд бол өндөр албан тушаал. Сүүлийн үед хотын хурган дарга орж ирж загнаж байна, ерөнхийлөгчийн тамгын газраас ирж зандарч байна, УИХ-ын тамгын дарга нар нь загнаж байсан. УИХ-ын дарга нь кабинет болгох гэж оролдсон. Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл гэж бусад бүтэц нь харахгүй байна. Гэвч нэг гишүүн багадаа 30 мянган иргэнийг төлөөлөөд сууж байгаа, хэн дуртай нь дарамталж, загнаж, хүслээрээ кноп даруулдаг бол ардчилсан праламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй. Үүнд гишүүд өөрсдөө маш их буруутай гэж хардаг. Энэ нь улам сул, бусад бүтэц орж ирж ажил заах боломжийг олгоод байна. Парламент хэрэв ажлаа сайн хийдэг бол юу гэж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилж орж ирэх вэ.

-Дэлхийн түүхэнд А.Гитлер, Ж.Сталин зэрэг удирдагчид хууль, ёс зүй гэх ойлголтыг улс төрийн өрсөлдөгчөө шахахад ашиглаж байсан жишээ бий. Энэ талаас нь харвал ийм зохицуулалт авторитар хэлбэр рүү гулсах эрсдэлтэй юу?

-УИХ-ын гишүүнийг хугацаанаас өмнө эгүүлэн татах зургаан үндэслэл байдаг. Гишүүн өөрөө ч хүсэлт гаргаад эгүүлэн татагдаж болдог юм биш. Ерөнхийлөгч болсон, хүндэтгэн үзэх шалтгаантай хүсэлтээ өгснийг УИХ зөвшөөрсөн, өвчний улмаас бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж УИХ үзсэн, ҮХЦ-ийн шийдвэр эгүүлэн татах үндэслэлтэй байна гэж УИХ зөвшөөрсөн, Шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдсон, Нас барсан. Ёс зүйтэй холбоотой зохицуулалт үнэхээр шаардлагатай гэж үзвэл одоогийн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах боломжтой. Харин материаллаг хууль санаачилбал буруу, процесс зохицуулбал зөв. Шалтгааныг нь дээр дурдсан. Эцсийн шийдвэрийг УИХ өөрөө л гаргана. Батлах юмуу? Эс батлах юм уу? гэдгээ. Хэрэв процессын хуулийн төсөл ярьж орж ирээд материаллаг хуулийн агуулга батлах юм бол дэглэм шууд авторитар хэлбэрт шилжих эрсдэлтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн сонгогддог биш томилогдож, халагддаг албан тушаал болно.

-Манайд заавал ийм хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл улс төрийн ашиглалтаас сэргийлэхийн тулд ямар хамгаалалтын механизм заавал суулгах ёстой вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын шийдвэр хэрэгжихгүй байгаа бол үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. УИХ өөрөө энэ асуудлаа авч хэрэгжүүлж явахгүй бол бусад бүтцээс ажлыг нь зааж орж ирэх нь цаг хугацааны асуудал мөн. Материаллаг хуулийн төсөл байвал гишүүд тогтолцоогоо хамгаалах нь зүйн хэрэг. Хэн нэгэн намын дарга гишүүнийг эгүүлэн татмаар байна гэдэг зоргоор хуулийн төсөл өргөн мэдүүлж явж болохгүй.

УИХ-ын гишүүд өөрсдөө чадварлаг, төрийн хар хүн байхад хэн ч гаднаас ямар ч хууль батлуулах гэж орж ирсэн боломжгүй, УИХ-д халдаж чадахгүй, дархлааг хамгаалж чадна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 1 цаг 5 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 1 цаг 7 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 1 цаг 9 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 1 цаг 9 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 1 цаг 10 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 1 цаг 11 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 1 цаг 19 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 2 цаг 49 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 2 цаг 50 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 2 цаг 52 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 2 цаг 53 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 2 цаг 54 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 3 цаг 53 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 4 цаг 7 мин Домогт "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн тоглолт Сүхбаатарын талбайд болно 4 цаг 34 мин Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-нд болно 4 цаг 35 мин Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо 4 цаг 36 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна 4 цаг 37 мин Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт 6 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 6 цаг 24 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top