x

Тажикистаны Ерөнхийлөгч ахмад дайчдад 50 мянган сомони олгоно

Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчин бүрт 50 мянган сомони олгохоор Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон шийдвэрлэсэн байна. Энэхүү мөнгийг тавдугаар сарын 9-нээс өмнө олгох бөгөөд тус улсад 8 ахмад дайчин амьд сэрүүн байгаа тухай Ахмад дайчдын холбооны дарга Алишер Шарифов мэдэгдлээ.

Мөн өнгөрсөн онд ерөнхийлөгчийн зүгээс 50 мянган сомониг /4300 гаруй ам.доллар/ ахмад дайчин бүрт олгосон бөгөөд тухайн үед 17 ахмад дайчин амьд сэрүүн байжээ.

Мөн орон нутгийн засаг захиргаанаас Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад мөнгөн тусламж үзүүлдэг байна. Тухайлбал, энэ онд Согд мужийн захиргаанаас амьд сэрүүн байгаа 2 ахмад дайчинд тус бүр 25 мянган сомони олгохоор шийдвэрлэжээ. Түүнээс гадна дайны үед ар талд хөдөлмөрлөж байсан, одоо амьд сэрүүн байгаа 39 хүн тус бүрт 10 мянган сомони олгох юм.

Аугаа их Эх орны дайны фронтод Тажикстаны 300 мянга орчим иргэн тулалдаж байсан бөгөөд тэднээс 92 мянга нь эргэж ирээгүй юм. 55 мянган хүн байлдааны одон медалиар шагнагдсанаас 54 хүн ЗХУ-ын баатар цол хүртсэн байна.

2005 онд 9900 ахмад дайчин амьд сэрүүн байсан бол 2022 онд 59, 2023 онд 42, 2025 онд 17 болж цөөрчээ. Ялалтын баяраас хэдхэн хоногийн өмнө Хатлон мужийн Хуросоны районд амьдарч байсан ахмад дайчин Мирзо Гафуров 100 насандаа таалал төгссөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top