x

Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргах нь эрс нэмэгджээ

Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгджээ. Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Гэмт хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, найман хүн хүнд, 10 хүн хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учирчээ.

Зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар нь авч үзвэл 15-17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна.

Шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл:

Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог хүүхдүүддээ тавих хараа хяналт хангалтгүй. Мөн хүүхдүүд энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж үзжээ.

Насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна. Харин 2026 оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон 446 хүүхдэд шийтгэл ногдуулжээ.

Эдгээр зөрчлийн 68,4 хувь орон нутагт үйлдсэн байна. Иймээс иргэд хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломж олгохгүй байх, үүсэх нөхцөл байдлын үр дагаврыг тайлбарлаж өгөхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top