x

Элбэгдоржийн “хэрэг”

“Эргүүлж мөлжихөд

Элбэгээ сайхан”

Улстөрийн "шинэчүүл"-ийн доктрин 

-фельетон-

Аймшигтай юм аа, Элбэгээ гэдэг хүн. Сүлжээний мэдээллээс (Сүлжээний мэдээлэл бол сүлжээний бизнесийн нэг хэлбэр) харахад, цаадах чинь Эйнштэйн гэдэг Америктай нийлээд юу юу хийсэн юм бэ бүү мэд!

    Тэр Эйнтейн нь яг ч цэвэр америк америк хүн биш, Герман ч юм уу, “нарийндаа бол хужаагийн эрлийз” гэгчээр Жүүд болоод явчих ч шиг. Угаасаа Элбэгээд тийм л юм олдоно л доо. Өрнөдөд “Жүүд байвал Mind байна” гэж үгтэй юм билээ. Юу гэсэн үг вэ гэж үү? Юүгсэх юмгүй “Mind” гэдэг чинь уул уурхай гэсэн үг биз дээ. Аягүйтвэл урааны ч уурхай л биз. Биздээсэх юмгүй тийм л байгаа.

    Цаад Элбэгээ чинь өнөө Эйнштейнтэйгээ нийлж “Mind” байгуулаад, Монголын хөрсөн дор байсан хамаг “Гравитаци”-ийг тендергүй хусч, тэрийг нь нөгөө “шинэчүүл” мэдээд авчээ. Шинэчүүл гэдэг нь ХХ зуунд БНМАУ-д дүрвэн ирж, хөдөө суурьшигчийн нэр байснаа өнөөдөр сонин, сонин газраас улс төр лүү дүрвэн ирэгсдийн нэр болж, дуулаа л байлгүй. 

     Өдгөө манай хөрсөн доор ямар ч гравитаци байхгүй. Хамаг гравитацийг маань мөрөөрөө ухаад авчихаагүй байгаа юм. Хөндий нүхээ зүгээр ч орхиогүй, тэр лүү нь “theory of relativity” гээч аймаар бодис чихээд дүүргэчихсэн. Тэрийгээ,

-Масс ихтэй усан толгойнууд “хар нүх”-нд унаж үхэхээс сэргийлж байгаа нь энэ гэж айж, ичих юмгүй тайлбарласан байгаа юм. Бид чинь дээр байгаа сансрын “хар нүх” байтугаа, доороо байгаа траншейны нүхэнд, харанхуй шөнөөр уналгүй яваад сурчихсныг мэдмээр юм.

    Ерөөсөө зориуд тэгж байгаа л даа. Тэр булсан юм нь “Биг банг”-ийн хаягдал юм байх аа. Биг банг гэдэг чинь их тэсрэлт шүү дээ. Их тэсрэлт юу байхав, Их тэслэлт л дээ. Аймаар зэвсэг тэслэж туршаад хаягдлыг нь Монголд, айн? Уг нь тэр Бигбанг ( Үнэндээ “Пин, пан” гэсэн Монгол үг яван явсаар ингэж англижсан юм билээ)-аас “special theory of relativity”, “general theory of relativity” гэж сайн, муу хоёр хаягдал гардаг боловч, асуултгүй мууг нь л энд булаа шүү дээ. 

    Элбэгээгийн мөлжүүр ингээд дуусахгүй. Тэгж ярих юм бол бензиний үнэ өсгөөд байгаа этгээд бол Элбэгдорж яах аргагүй мөн гэж байна. 

Цаадахь чинь орой болгон Трампынд ороод покер тоглонгоо,

- Дональд оо хөгшөөн. Үхснээсээ айдгийн. Эр хүн зоригтой байвал чоно чацга алддаг юм гэж ятгаад байж. Цаадахь нь,

-Зоригтой Монгол эр хүн чононд гэдэс цэвэрлэх эм уулгаж, шимэгчээс хамгаалдаг юм уу гээд асууж. Манай хүн,

-Үгүй ээ. Трамп зоригтой байвал Иран айгаад өмдөө норгоно гэсэн үг гээд тайлбарлаад өгч. Тэгсэн нь нэг өглөө Элбэгээгийн утас дуугарсан чинь Трамп залгаж,

-Чиний үгэнд ороод Ормузын хоолойг хаасан шүү, өвгөөн гэсэн байгаа юм. Ингэж бензиний үнэ өссөн түүхтэй юм даа, хүүхдүүд ээ! Яах аргагүй Элбэгдорж л ард нь байгаа биз?

    Элбэгээгийн тарьсан мундраан ингээд зогсохгүй. Хүн чинь өөрийн хүүхдээ хүний(татвартөлөгч) мөнгөөр өсгөдөг байхад, энэ дураак чинь өөрийн мөнгөөр хүний хүүхэд өсгөөд хаясан байна. Юүгсэн үг вэ!

   Юм хэмжээтэй нь сайхан гэж өвөг дээдэс сургаад байхад, Элбэгээ муу золиг чинь нэг биш, хоёр биш, бүр арваад хүүхэд өөрийн мөнгөөр өсгөөд хаясан байгаа юм. Ийм юм байдгийг мэдэхгүй улсууд “алж идэх гэж өсгөсөн байх” гэж бодох нь зөв шүү дээ! 

     Хүмүүнлэг гэдгийг хүмүүн өөрөө ойлгохын аргагүй юм болгож хаясандаа Бурхан л өөрөө буруутай даа, эцсийн эцэст. Бидний, ялангуяа Монгол хүний буруу гэж юу байхав? 

 Нөгөөдүүлийгээ бодоход эрдмийн оройд гарчихаад, дээшээ өгсөх газаргүй гацсан зарим “шинэчүүл” нь,

-Энэ лавтайяа хүний наймаа гээч нь мөн байх гэж бодсон гэнэ. Тэдний буруу биш. Үзээгүй юмаа үзсэн хүн ингэж бодох нь хэр. Хонины бэлчээрээс ирсэн хүн гонжоомныхоо өнгөнөөс үл хамаараад бүх юмыг хониор л төсөөлөх нь ёс. Буруутгах аргагүй. Би ч тэдний нэг, нуух юм алга. Бидний хувьд Монгол орон асар том хонины хашаа, иргэд нь сүрхий сургуультай олон хонь л болж харагдана. Ийм болоод л “хүн өсгөх”-ийг “хонь өсгөх” лүгээ адил хэмээн ухаараад байгаа юм. 

     Элбэгээгийн балаг ингээд дуусахгүй. Монголын шинжлэх ухааныг ч самарч байна. Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш нар “Элбэгдоржийг онилсон улс төрийн хөгжил”, “Дурын сэдвийг Элбэгдоржид холбогдуулах нь: 1944 оны Мичин жилийн зуд ба Элбэгдоржийн хор нөлөө”, “Дамдины Сүхбаатарын үхэлд Элбэгдорж оролцсон уу: Цахиагийн Элбэгдорж, Элбэгдорж Ринчино хоёр нэг хүн болох нь батлагдлаа” гэхчлэнгийн сэдвээр лекц унших болсон байна. 

     Ингээд зогсоогүй, судлаачид “Улс төрийн ашигт малтмал: Элбэгдоржийн жишээн дээр”, “1691 оны Долоннуурын гэрээн дээр байгаа үл танигдах гарын үсэг Ц.Элбэгдоржид холбогдох нь” сэдвээр докторын зэрэг горилсон ч гэх шиг. 

       Олон түмэн “Эргүүлж мөлжихөд Элбэгээ сайхан” гэх болсон нь ийм учиртай ажгуу. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэчүүл (59.153.115.118)
    Шинэчүүл гэж шинэ нутаг сэлгэж суугаа хүмүүсийг хэлнэ. Түүнээс гадны хүмүүс биш шүү. Дотоодын хүмүүсээ тэгэж нэрийддэг байсан.
    2026 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 22 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 32 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top