x

ОХУ гадаадын дипломат ажилтнуудыг Киевээс нүүлгэн шилжүүлэхийг уриалав

ОХУ-ын Гадаад хэргийн яам (ГХЯ) Киевээс дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхийг уриалсан ноот бичгийг улс орнуудын төлөөлөгчдөд илгээсэн тухай тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ.

"Аугаа Эх орны дайны Ялалтын баярын өдрөөр Киевийн дэглэм Москвад цохилт өгөхөөр заналхийлж байгаатай холбогдуулан 2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Батлан хамгаалах яам албан ёсны мэдэгдэл гаргасан. ОХУ-ын ГХЯ танай улсын эрх баригчид/байгууллагын удирдлагыг энэхүү мэдэгдэлд маш хариуцлагатай хандаж, Оросын Зэвсэгт хүчин Киевт, тэр дундаа шийдвэр гаргах төвүүдэд хариу цохилт өгөхөөс аргагүй болсонтой холбогдуулан дипломат болон бусад төлөөлөгчийн газрын ажилтнууд болон иргэдээ Киевээс урьдчилан нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна" гэж ноот бичигт дурджээ.

М.Захарова хэлэхдээ, Оросын эсрэг түрэмгийлэлд зайлшгүй өгөх хариу арга хэмжээний тухай ярьж байгааг онцолжээ. Түүний хэлснээр, Европын Холбоо Зеленскийн олон нийтэд ил тод хэлсэн заналхийллийг дуугүй өнгөрөөж чадахгүй.

"Барууны цөөнх тавдугаар сарын 9-ний өдөрт хэрхэн ханддагийг бид сайн мэднэ. Тэд Зөвлөлтийн үеийн өвийг системтэйгээр устгаж, Зөвлөлтийн дайчдын шарилыг ухан гаргаж, түүхийг гуйвуулж байна" гэж дипломатч мэдэгдээд, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж байгаа тул эдгээр улстөрчийг Киевийн төлөвлөгөөний хамсаатнууд гэж нэрлэж болно хэмээв.

Даваа гарагт Ереван хотноо болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын нээлтэд В.Зеленский үг хэлэхдээ, Ялалтын парадын үеэр Оросын нийслэлд Украины дронууд нисэж ирж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэхдээ, Оросын Зэвсэгт хүчин баярын үеэр аюулгүй байдлын хангахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авна, харин халдлага гарсан тохиолдолд Киевийн төв хэсэгт пуужингаар цохилт өгөх болно гэдгийг анхааруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top