x

Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон:

-Одоогоор дөрвөн ААН-тэй яриа хэлэлцээ хийсэн. Эдгээр нь “Тавантолгой”, “Өсөх зоос”, “Хангад Эксплорэйшн”, “Ачит их” компаниуд юм. Төсвийн хөрөнгөөр эдгээр компанийн ашиглаж буй ордын хайгуулыг хийсэн тул төр 34 хувийг эзэмших хэлцэлд хүрсэн. Ингэснээр Үндэсний баялгийн сан арвижсан. Энэ оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ. Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөг тус тус төвлөрсөн. Эдгээрийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн бөгөөд одоогийн байдлаар нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг байна гэлээ.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ДОЛООН ЖИЛИЙН “ТҮГЖЭЭГ” ЦУЦАЛСАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд ахлан хариуцаж байгаа. Харин төслийн менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд миний бие ахлан ажиллаж байна. Хэлэлцээрийн үйл ажиллагаа тасалдаагүй, маш эрчимтэй үргэлжилж байна. Бид бичгээр тогтмол харилцаж, саналуудыг удаа дараа тавьж байгаа. Хэлэлцээр бодит үр дүнд чиглэн үргэлжилж байна.

Нэгдүгээрт, зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцэх долоон жилийн “түгжээг” цуцалж чадсан. Хоёрдугаарт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүргэх хүртэл үргэлжлүүлнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Гуравдугаарт, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд тодорхой ахиц гарч байна.

Мөн тавдугаар сарын 12-нд "Рио Тинто" компанийн хэлэлцээрийн баг Монголд ирэхээр төлөвлөж байна. Үүний дараа хоёр ажлын хэсэг хамтран хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. "Онтрэ" компанитай холбоотой асуудлаар тусдаа ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хэлэлцээр хийнэ. Энэ хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хангах, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зорилт тавьж байна. Хувь эзэмшлийн хэмжээнээс илүүтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн асуудлыг түлхүү авч үзэх байр суурьтай байна. Олон улсын жишгээр тодорхой шалгуур, түвшнүүд байдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн хувьд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монгол Улс болон хамтрагч компаниудыг хэрхэн үнэлж байгаагаас хамаарч хүү тогтдог. Энэ үнэлгээний зөрүү ямар байгаа, түүнийг бууруулснаар Монгол Улсад ямар ашиг авчрах вэ гэдгийг голлон хэлэлцэж байна.

"ДУЛААНЫ ТООЛУУР НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ГУРАВДУГААР УЛИРАЛД ЭХЛҮҮЛНЭ"

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Эрчим хүчний салбар нь Монгол Улсын суурь асуудал учраас онцгой ач холбогдол өгч байна. Тулгамдсан асуудлыг аргалах, аргацаах байдлаар биш, сууриар нь урт хугацаанд шийдвэрлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд санхүүгийн хувьд бие даасан, үнэ тарифын хувьд иргэдэд ээлтэй, үр ашигтай, шинэ технологи нэвтрүүлсэн эрчим хүчний салбарыг бий болгохын төлөө дорвитой шинэчлэл хийж байна. Засгийн газраас энэ чиглэлээр хэд хэдэн тогтоол гаргасан. Хаврын улирал дуусаагүй байгаа ч эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл онцгой чухал асуудал юм. Үүнтэй холбоотойгоор дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр үүрэг, чиглэл өгсөн.

Нэгдүгээрт, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Сэлэнгэ аймаг дахь 70 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулах. Хоёрдугаарт, БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай цахилгаан дамжуулах дэд станцын ажлыг шуурхайлан ашиглалтад оруулах. Гуравдугаарт, оргил ачааллын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхын тулд зай хураагуурын төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх. Дөрөвдүгээрт, таван аймагт, таван байршилд нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэх. Хамгийн чухал нь үнэ тариф гэхээс илүүтэй эрчим хүчний үр ашиг, зардал, засаглалын асуудалд анхаарч байна. Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх өртгийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж, хамгийн багадаа 3 хувиар бууруулах зорилт тавьсан.

Зардлыг 3 ба түүнээс дээш хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүнд зөвхөн зардал танах бус засаглал, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны оновчлол зэрэг судалгаанд суурилсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн хэрэглэгчдэд чиглэсэн, иргэн төвтэй цахим, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Дулааны хэрэглээний хувьд Монгол Улсад тоолууржилт хангалтгүй байна. Дулааны тоолуурыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг энэ оны гуравдугаар улиралд эхлүүлнэ. Одоогоор иргэд, байгууллагууд дулааныг хэр хэмжээтэй хэрэглэж байгаагаа нарийвчлан мэдэх боломжгүй байгаа нь зохисгүй үзэгдэл юм. Судалгаагаар Монгол Улсын барилга байгууламжийн 53 хувьд дулааны тоолуур суурилуулах боломжтой гэж үзсэн бөгөөд боломжтой газруудаас эхлэн үе шаттайгаар суурилуулж эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 1 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 4 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 1 цаг 17 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 9 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 3 цаг 26 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 32 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 3 цаг 38 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 3 цаг 57 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 4 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 10 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 17 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 4 цаг 25 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 4 цаг 30 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 4 цаг 35 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 4 цаг 41 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 4 цаг 48 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 4 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 13 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top