x

Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа

Олон нийтийн газрууд болох орон сууцны хороолол, барилга байгууламж, сүлжээ дэлгүүрийн орчин, банкны автомат төхөөрөмж байрлах хэсэг, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хяналтын камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрсэн.

Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хууль бус сурталчилгаа, борлуулалтын суваг байх эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Дээрх гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх сурвалжаас авсан мэдээлэл болон хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдүүдийг тогтоох, таслан зогсоох ажиллагааг явуулж байна.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль бус QR код, бичиглэл, наалтыг нэн даруй арилгах, дахин байрлуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх чиглэлээр мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн урьдчилан сэргийлэх, мэдээлэх ажлыг тогтмол зохион байгуулна.

Иргэд та бүхэн үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байх, дээрх төрлийн наалт, бичиглэл харсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102, Хар тамхитай тэмцэх албаны 11-16 дугаарт мэдэгдэж, хүүхэд, өсвөр үеийнхэнд энэ төрлийн эрсдэлийн талаар анхааруулан цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.

Иргэн таны өгсөн мэдээллийн нууцлалыг бүрэн хангах болно. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Marcus Henderson (15.181.97.144)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 12 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 13 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 15 цаг 27 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 18 цаг 56 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top