x

Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун "Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 897 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 223, Сонгинохайрхан дүүрэгт 210, Хан-Уул дүүрэгт 109, Сүхбаатар дүүрэгт 102, Чингэлтэй дүүрэгт 96, Баянгол дүүрэгт 94, Налайх дүүрэгт 32, Багануур дүүрэгт 24 гал түймрийн дуудлага бүртгэгдсэн.

Гал түймрийг шалтгаан, нөхцөлөөр нь ангилбал ил галаас үүдэлтэй гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа. Мөн цахилгаан ашиглалт, яндангийн цоонолтоос шалтгаалсан тохиолдлууд бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 9 хүн амь насаа алдсан байна.

Түүнчлэн он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний 75 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч иргэдийн хариуцлагагүй байдал өндөр хэвээр байна" гэлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Богдхан уулын дугуй цагаан орчимд иргэд ил гал гаргасан тохиолдол бүртгэгджээ. Мөн шар өвсний түймэр эрс нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, тавдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гарсан шар өвсний түймрийн улмаас таван айлын гэр, хашаа шатжээ. Иймээс иргэд хуурайшилтын гал түймрийн аюулаас сэрэмжилж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна "Хараал хүрсэн хот" “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top