x

Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо

Нидерландын нийслэл Амстердам хотод махан бүтээгдэхүүн болон чулуужсан түлшнээс гаралтай бараа бүтээгдэхүүний сурталчилгааг албан ёсоор хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ.

Энэхүү хязгаарлалт нь гудамж талбай, нийтийн тээврийн зогсоол болон метроны буудлуудад байрлуулсан зар сурталчилгааны самбаруудад хамаарах ажээ.

Шинэ журмын дагуу хотын гудамжуудаас хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн (бургер зэрэг бэлэн бүтээгдэхүүнүүдийг оролцуулан), нислэгийн үйлчилгээ, мөн бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины сурталчилгааг авчээ. Хотын захиргаанаас мэдэгдэгдсэнээр, энэхүү шийдвэрийг Амстердам хотыг 2050 он гэхэд "нүүрстөрөгчийн саармаг" (уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөгүй) бүс болгох томоохон бодлогын хүрээнд гаргасан байна.

"GreenLef" намын төлөөлөгчид мэдэгдэхдээ, энэхүү хориг нь хотын байгаль орчныг хамгаалах зорилго болон нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг бүтээгдэхүүний сурталчилгаанаас орлого олох явдал хоёроос үүсээд байсан зөрчлийг арилгаж байгааг онцолжээ. Хотын захиргаанаас мөн иргэдийн махны хэрэглээг бууруулах урт хугацааны зорилт тавиад байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байгаа хэрэг биш, харин томоохон корпорацуудын маркетингийн дарамтыг сулруулах зорилготой гэж "Амьтдыг хамгаалах нам"-ын төлөөлөгчид мэдэгджээ.

Шинжээчдийн урьдчилсан тооцоогоор, махны сурталчилгаа нь хотын гудамж талбай дахь сурталчилгааны зах зээлийн дөнгөж 0.1 хувийг эзэлдэг байсан бол түлшний салбартай холбоотой сурталчилгаа 4 орчим хувийг эзэлж байжээ.

Амстердам нь ийм эрс шийдэмгий алхам хийсэн дэлхийн анхны нийслэл хот болж байна.

Эх сурвалж: azertag

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 12 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 24 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 29 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 34 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 44 мин Ормузын хавх 59 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 10 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 30 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 27 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 35 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 50 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 5 цаг 1 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 11 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 20 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 34 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 40 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 41 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 46 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 6 цаг 0 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top