x

Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой

 

АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, өнгөрөгч сарын 10-нд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогтыг жинхлэх эсэхээр ҮБХ шийдвэрээ гаргана. Мөн тус намын дүрэмд заасны дагуу таван дэд даргыг сонгох ёстой.

Дээрх асуудлаар ҮБХ-ны гишүүдийн байр суурийг хүргэж байна.

НАМЫН ГАЛ ТОГООНД 80-ААД ОНЫХОНД ЭРХ МЭДЭЛ ӨГӨХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Намын дарга, бүлгийн даргын ажлыг хавсарч хийх нь зохимжгүй гэж ярьж байсан гишүүд одоо намын дарга асуудлаа шийдтэл бүлгийн даргын ажлаа давхар хийж байх нь зөв гэж байр сууриа өөрчилсөн байна. Миний хувьд сөрөг хүчний лидер нэг толгойтой байх нь ажлаа илүү чамбай хийхэд хэрэгтэй гэж боддог. Хоёр толгойтой болчихвол сөрөг хүчин өөрөө цалгардах эрсдэлтэй. Энэ асуудлаар цаашид хэлэлцүүлэг өрнөх байх. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд АН-д аль нь зөв, буруу вэ гэдгийг нам өөрөө шийдээд явах байх.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал дээр миний хувьд ямар нэг хувийн байр суурь байхгүй. Түүхээ харахад 70-аад оныхон нам дотроо, том улс төрдөө гол шийдвэр гаргагчид болж байна. Тиймээс намын гал тогооны ажилд 80-аад оныхондоо эрх мэдэл өгөх ёстой. Намын эв нэгдлийн тухайд манай нам дотор хүн дагасан механик бөөгнөрөл, хэдэн хүн бөөгнүүлчихвэл хүчтэй болчихно гэсэн уралдаан болоод байна. Хэний ард хэдэн хүн байна, хэн хэдийг цуглуулж чадав гэдэг уралдаан явж байна. Нам доторх ийм уралдаан намыг сүйтгэдэг, хуваагдлыг илүү гүнзгийрүүлдэг. Нэг мэдэхэд голын хоёр эрэг дээр гараад зогсчихсон байдаг. Тиймээс бусдын урсгаж байгаа голын хоёр эрэг дээр зогсохоос илүүтэй, бид өөрсдийн асаасан үзэл санааныхаа  галыг тойрч нэгдэх цаг болсон.

НАМЫН ДАРГА НЬ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАА ТОМИЛДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

АН-ын дарга асан Л.Гантөмөр:

-Намын дүрмийн дагуу энэ удаад Ерөнхий нарийн бичгийн даргыг нууц санал хураалтаар сонгоно. Гэвч цаашид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог тогтолцоотой болох хэрэгтэй гэж харагдаж байна. Ингэж байж намын дарга өөрөө багаа бүрдүүлж, хариуцлагаа үүрч сонгуульд ордог болно. Тэгэхгүй бол хувь хүний асуудлаас болж нам дотроо талцаж, хуваагдсан мэт дүр зураг үүсдэг. Мөн нам дотор фракц үүсэх нөхцөл бүрдэж байна.

Улс төрийн нам бол үзэл санааны нэгдэл байх ёстой. Тиймээс намын дарга, Ерөнхий сайддаа бодит эрх мэдэл өгдөг эрх зүйн орчин хэрэгтэй. Ийм тогтолцоо бүрдэхгүй бол парламентын засаглал өөрөө доголдож, асуудал үүсдэг сул тал харагдаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 5 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top