Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо даваа гаригт /2026.05.04/ хуралдаж, Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар хэлэлцсэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг томилох эсэх талаарх санал хураалтыг хүчингүй болгожээ. АН-ын дүрмийн дагуу нууц санал хураалтаар шийдвэрлэх ёстой байтал санал хураалтыг илээр явуулсан нь дүрмийн бус гэж үзсэн байна.
Өнгөрөгч сард хуралдсан АН-ын ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Амарбаясгалан жинхлэх асуудлаар санал хураалгасан боловч олонхийн дэмжлэг аваагүйн улмаас ЕНБД-ын томилгоог хойшлуулж, оронд нь УТЗ-ийн хурлаас С.Баярцогтыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон билээ.




