x

Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдааг засна гэж найдъя

Эрхэм гишүүд Үндсэн хууль болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн удаа дараагийн зөвлөмжийг хүндэтгэж, сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдааг засна гэж найдъя

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /өчигдөр/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Монгол Улсын Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэрэг байсан. Үүнийг 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлахдаа халж, 2017 оноос Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг байв. Улмаар 2020 онд “Гүтгэх” зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас хасч, Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтаар “худал мэдээлэл тараах” болгосон. Цэцийн 10 дугаар дүгнэлтэд худал мэдээлэл тараах нь гүтгэх гэдгээс өөр агуулгатай шинэ төрлийн гэмт хэрэг байна гэж дүгнэсэн байна лээ. Гэтэл шүүхийн хууль хэрэглээнд “гүтгэх”, “доромжлох”, “худал мэдээлэл тараах” зэрэг ялгаатай ойлголтуудыг хольж хутган хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь сэтгүүлчдийн шүүмжлээд байгаачлан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг “хэт ерөнхий” бичсэнтэй холбоотой гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Угтаа гүтгэх гэдэг гэмт хэрэг тусдаа. Худал мэдээлэл тараах нь түүнээс өөр хэрэг. 

Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол “Худал мэдээлэл тараах” гэдэгтэй нь холбоотой. Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ 2025 оны 12 дугаар сарын 30-нд хэлэлцээд,хүлээж авснаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт хүчингүй болж, үүнтэй холбоотойгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад хуралдаад явж байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар энэ асуудал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж аваад, хуулийн төслийг өөрсдөө боловсруулж, хэлэлцэж, батлах бүрэн эрхээ эдэлж байна. 

Хэрэв УИХ Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа Цэцийн 10 дугаар дүгнэлтийг агуулгаар нь сэргээсэн гэж үзвэл дахиад Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандаж болно. Тэр эрх нээлтттэй хэвээрээ.

Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг бол “худал мэдээлэл тараах гэмт хэрэг” болохоос “гүтгэх гэмт хэрэг биш” гэж үзсэн. Харин УИХ үүн дээр ямар дүгнэлт оруулж ирэх вэ, Үндсэн хуульд нийцүүлэх үү гэдгийг бид хүлээж байна.

Аль ч улс оронд хүний нэр төр, алдар хүнд хамгаалагдах ёстой. Харин яаж хамгаалагдах нь туйлын тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл заалтын гол “зөрчил” нь “худал мэдээлэл тараах гэмт хэрэг” гэдэг хэт ерөнхий агуулгатай заалтаар дамжуулан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удаан хугацаанд шалгах, олон дахин дуудах, эх сурвалжид нь халдах, редакцад үзлэг нэгжлэг хийх замаар айдас, түгшүүр буюу chilling effect бий болгох нөхцөл үүсгэж байгаа явдал юм. 

Харин бусад оронд яадаг вэ? Мэдээж хүний нэр төр, алдар хүнд халдашгүй хамгаалагдана. Гэтэл гүтгэгдчихжээ, үүний улмаас тухайн хохирогчийн сэтгэц нь гэмтэнэ, гэр бүлд нь асуудал үүснэ, тэр ч байтугай амь насаа алдахад хүргэсэн ч байж болно шүү дээ. Ийм нөхцөлд уг асуудлыг богино хугацаанд шуурхай шалгаж, шийдвэрлэх зохицуулалтыг бий болгочихсон байдаг. Гэтэл манайд хэдэн жил ч шийдэгдэхгүй, сунжрах тохиолдол бий.

Тэгэхээр Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт хүний үндсэн эрхийг хязгаарлахад тавигддах “тохирсон байх зарчим”-ын шалгуурт нийцэхгүй байгаагаас Үндсэн хуулийн зөрчилтэй болж таарч байна. Гүтгэсэн үү, эсвэл худал мэдээлэл тараасан уу гэдгийг тогтоох, яг хэзээшийдвэрлэж дуусах хугацаа нь тодорхойгүй үргэлжилдэг. Тэр хугацаандаа эх сурвалжаа нууцлах эрхэд нь халддаг, эд хэрэгсэлд нь үзлэг, нэгжлэг хийдэг. 

Тийм учраас сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 13.14 буюу “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь “Гүтгэх” гэдэг зүйл ангиас өөр гэдгийг маш тодорхой болгож, Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг нь хүлээж авсан юм бол одоо батлагдах хуулийн төсөл нь Үндсэн хуульд яв цав нийцсэн байх ёстой гэдгийг хууль батлах бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгөхийг УИХ-ын эрхэм гишүүдээс хүсэж, шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ Цэцийн шийдвэрт дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөхгүйгээр баталбал дахиад Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандана гэсэн үг.

Жишээ нь, бидний жишээ авах дуртай ардчилсан парламенттай, иргэд нь эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн гэгддэг Швейцарын хуульд ч “хүний нэр төр, алдар хүнд”-ийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарладаг байна. Гэхдээ маш тодорхой нөхцөлүүдийг хуульчилсан байдаг аж. Холбогдох хүмүүс нь лавшруулж судална биз.

Улс орон бүр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухайд өөрийн онцлогт тохирсон хуулийг баталж мөрддөг. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн зөрчлийг арилгахгүйгээр баталбал 2017 оноос өмнөх Эрүүгийн хуульд байсан, 2019 онд Зөрчлийн тухай хуулиас хасаж, 2020 онд Эрүүгийн хуульд 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэдэг дотор багтаасан “Гүтгэх” гэмт хэрэг эргэн сэргэнэ. Хамгийн гол нь Монгол Улсын хувьд НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ зөрчих болно. 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Эрүүгийн хуулиас “Гүтгэх” гэмт хэргийг халахыг сануулж дөрөв дэх удаагаа зөвлөмж өгчихөөд байгаа. Уг зөвлөмжид “хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахдаа Эрүүгийн хуулиар бус зөөлөн аргаар, тодруулбал, Засгийн газрын түвшинд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн арга, ажиллагаагаар худал мэдээлэлтэй тэмцэж, бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалахыг сануулсан байдаг. Хэрэв заавал “гүтгэх” гэмт хэрэгт багтааж, Эрүүгийн хуулиар шийтгэхээр хуульд заасан болүүний нөгөө талд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахзаалтыг заавал баталгаажуулж хуульчлахыг зөвлөсөн байдаг.

 Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар “гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал мэдээлийн эх сурвалжийг хамгаалах механизм заавал хамт явах ёстой гэсэн зарчмыг шаарддаг. Энэ бол ардчилсан парламенттай төдийгүй нийт хүн төрөлхтний хүсдэг, нэхдэг хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим.Тиймээс УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийг хүндэтгэхийн сацуу НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс удаа дараа өгсөн зөвлөмжийг анхааралдаа авч, шударга хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон ардчилсан зарчмаасаа Монгол Улсын Ардчилсан Парламент ухрахгүй байх гэж найдаж байна. 

Үүгээрээ сэтгүүлчид “чөлөөтэй гүтгэх” эрхтэй гээгүй. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол Улс нэгдэн орсон. Уг Пактаар хүний үндсэн эрхийг зарим талаар хязгаарлахыг зөвшөөрдөг гэдгийг бид мэднэ. Юуны өмнө, бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах үүднээс үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг тодорхой түвшинд хязгаарлаж болдог. Гэхдээ хязгаарлахдаа тодорхой нөхцөл, боломжит богино хугацаанд асуудлыг шийддэг байхыг шаардах ёстой. Хэзээ дуртай цагтаа цаас барьж ирээд редакциудад үзлэг нэгжлэг хийх, үүргээ биелүүлж буй сэтгүүлчдийг баривчилж, хэзээ дуусах нь тодорхойгүйгээр хууль, хяналтын байгууллагын үүдийг сахиулж, айдас бий болгох буюу “chilling effect”-ээр удирдахаас ангид байхыг л хууль тогтоогчдоос хүсэж байна. 

У.Оргилмаа, baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top