x

Их Британийн Хүүхэд хамгааллын сайд Жесс Филлипс огцрох өргөдлөө өглөө

Ерөнхий сайд Кир Стармерын явуулж буй бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн Их Британийн Хүүхэд хамгааллын сайд Жесс Филлипс огцрох өргөдлөө өгчээ.

Парламент дахь эрх баригч Лейборист намын 80 гаруй депутат Ерөнхий сайдад хандан огцрох товоо зарлахыг уриалсан энэ үед Ж.Филлипс огцрох шийдвэрээ гаргасан хоёр дахь сайд боллоо. Өмнө нь Орон сууц, орон нутгийн засаг захиргааны асуудал эрхэлсэн дэд сайд Миатта Фанбулле Ерөнхий сайдын чиг баримтлалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн огцрохоо мэдэгджээ.

Энэ сарын 7-нд болсон орон нутгийн сонгуулийн дүнгээр Лейборист нам түүхэнд анх удаагаа Уэльсийн парламентад олонхийн суудлаа алдсаны дараа Их Британид улс төрийн хямрал дэгдсэн байна. К.Стармер үүний хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэгдсэн боловч намын дарга ба Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоос татгалзжээ.

Сүүлийн өдрүүдэд Стармерыг огцрохыг шаардаж буй Лейборист намаас Нийтийн танхимд сонгогдсон депутатуудын тоо хоёр дахин нэмэгдэж 80 гаруйд хүрсэн байна. Тэдний үзэж байгаагаар, Стармер цаашдаа Даунин-стритэд байсаар байвал 2029 оны наймдугаар сараас өмнө болох дараа дараагийн сонгуулиудад намын эзлэх байр суурь суларна.

Парламентын доод танхим болох Нийтийн танхимын 650 суудлаас 403-ыг нь лейбористууд эзэлдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говийн гайхамшигт амьтан хулангийн тоо толгой эрс буурчээ 55 мин Улаанбурхан өвчний тохиолдол 15 мянга давж, 20 хүн нас баржээ 55 мин ЗТЯ АХБ-тай авто замын шинэ төслүүд хэрэгжүүлэх талаар хэлэлцэв 57 мин Улаанбаатар хотод хэрэгжих Тусгай замын автобус /BRT/ төслийн эхлэлийн уулзалт эхэллээ 57 мин "TVET START-UP 2026" арга хэмжээ эхэллээ 59 мин Таван байршилд нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барина 59 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 1 мин Саудын Араб Ираны нутаг дэвсгэрт анх удаа цохилт өгөв 1 цаг 1 мин Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлэн танилцууллаа 1 цаг 3 мин Их Британийн Хүүхэд хамгааллын сайд Жесс Филлипс огцрох өргөдлөө өглөө 1 цаг 4 мин ОХУ "Сармат" стратегийн пуужинг энэ онд зэвсэглэлд нийлүүлнэ 1 цаг 5 мин Болгар улс Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах олон улсын ажиллагааг дэмжив 1 цаг 5 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 1 цаг 7 мин Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ 1 цаг 8 мин Монголын баг тамирчид Азийн наадамд 500 гаруй бүрэлдэхүүнтэй оролцоно 1 цаг 8 мин Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдсэний үр дүн 1 цаг 9 мин ДАШТ-ийн үеэр "Sports Illustrated" сэтгүүл цуврал тоглолт зохион байгуулна 1 цаг 10 мин Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил болчихсон төсөл хүртэл байгаа 1 цаг 12 мин "Реал Мадрид" клубийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно 2 цаг 56 мин ДАШТ-ий түүхэнд ашиглаж байсан бөмбөгнүүд 2 цаг 56 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ...
Top