x

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь залгасан АН-ын ҮБХ-ны хурал, намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох сонгууль, найр, хайраас болоод дарагдаад өнгөрсөн энэ чухал сэдвийг сөхөхгүй, олон нийтийн сонорт хүргэхгүй өнгөрч боломгүй учир шалтгааныг энд өгүүлэх нь.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар сүүлд өгсөн ярилцлагадаа нэг статистик хэлсэн байна лээ. Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэх” гэмт хэрэгт 2020-2025 онд нийт 2402 хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Үүнээс 175 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 110 хэрэг буюу 116 хүнд ял оногдуулсан. Үүний гурван хувь нь сэтгүүлчид байна гэж. 100 хүнээс гурав нь уу, 100 хэргээс гурав нь уу гэдэг тодорхойгүй. Гэхдээ л ойролцоо тоо гарна.

“Худал мэдээлэх” гэмт хэргийг 2019 онд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас үйлчилж эхэлсэн. Өнгөрсөн зургаан жилийн статистикаас харахад, хэдийгээр бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад цөөн хэрэгт цөөхөн хүн ял шийтгүүлсэн /үүнээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон нь бүр цөөн/ мэт харагдах боловч Эрүүгийн хуулийн энэ заалт нь "хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдсан" буюу Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өнгөрөгч онд гаргасан. Цэцийн дүгнэлтийг УИХ 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүлээж авснаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм байна. Ажлын хэсгийн гишүүд Засгийн газар буюу ХЗДХЯ-наас боловсруулсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж эхэлсэн. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд “худал мэдээлэх” гэмт хэргийн оронд 2000 оны Эрүүгийн хуульд байсан “Гүтгэх” гэмт хэргийг буцаан оруулж иржээ. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн анхааралд өртөж, эсэргүүцэлтэй тулгарч, ажлын хэсгийн саналаар Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг, санал хураалтыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Ирэх мягмар гаригт хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслөөр санал хураах юм байна.

Засгийн газраас боловсруулсан төсөлд “Гүтгэх” гэмт хэргийг,

1.Хүний нэр төр алдар хүндэд халдаж, худал мэдээллийг мэдсээр байж, эсвэл зориуд бэлтгэж олон нийтэд тараасны улмаас тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол 450-5000 нэгжтэй тэнцэх төгрөгаар торгох, эсвэл 240-700 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тусгажээ.

2. Энэ гэмт хэргийг,

-Өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор,

-Хиймэл оюун ухаанд суурилсан технологийн аргаар хүний дүр төрх, дуу хоолойны өнгө, үйл хөдлөл, эсхүл бодит нөхцөл байдлыг бүрэн, эсвэл хэсэгчлэн дурайлгах, өөрчлөх, хувиргах, шинээр бүтээх замаар хуурамч зураг, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж,

-Захиалгаар гүйцэтгэж,

-Бүлэглэж,

-Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол 1350-10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх.

3.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг 1-2 жилээр хасч, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тусгажээ.

Тодруулбал, хуулийн энэ өөрчлөлт нь өмнөх заалтыг илүү дэлгэрүүлж, хамрах хүрээг нэмэгдүүлсэн, ял хариуцлагыг чангатгажээ. Өмнөх хуулийн заалтаас ялгаатай нь “санаатай үйлдэх”, “өөртөө болон бусдад ашигтай байдал үүсгэх”, “захиалгаар, бүлэглэж үйлдэх” гэх мэтээр гэмт хэргийг зорилгыг тодорхойлсон, мөн бодит хохирол учирсан байхыг шаардсан байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн энэ өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй шууд холбоогүй, мөн өмнөх хуулийн зохицуулалтаас давсан том өөрчлөлт явж байгаа учраас “Цэцийн шийдвэр болон Үндсэн хуульд нийцүүлэх” нэрээр шууд хэлэлцэн батлах боломжгүй болж байна. Тийм ч учраас УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин “УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах, санал хураахаас өмнө иргэдийн саналыг авах зүйтэй” гэж үзсэн байх.

УИХ-ын эхний шаардлага бол Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах буюу хүний алдагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, ял, хариуцлага оногдуулах бол хоёр дахь шатны асуудал. Энэ хоёрыг нэгэн зэрэг, нэг амьсгаагаар хийх боломжгүй юм.

Хэрвээ иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар /21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах/ хамгаалах боломжгүй, эрүүжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол энэ талаар тусад нь том хэлэлцүүлэг явуулах шаардлагатай байх. Түүнээс биш “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг нэг алдсан алдаагаа дахин дахин хийгээд баймааргүй байна аа, манай хууль тогтоогчид.

Бичвэрийн эхэнд хэлсэнчлэн "худал мэдээлэх" гэмт хэргээр ял шийтгүүлсэн 100 хүний 3 нь л сэтгүүлч буюу сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдож байна. Үлдсэн 97 нь иргэд. Тиймээс Цэц Эрүүгийн хуулийн энэ заалтыг "иргэний эрхэд халдсан" гэж үзэж, эцсийн шийдвэрээ гаргасан. Одоо УИХ эцсийн шийдвэрээ гаргах ёстой, хуулийн заалтыг хүчингүй болгох. Харин шинээр хууль батлах буюу өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ тэр үйл явц нь иргэдийн хяналттай, оролцоотой л байх ёстой.    

Б.СЭМҮҮН

  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top