x

Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна

Ардчилсан нам сая бүрэн шинэчлэлт хийлээ. Энэ бол Монголын улс төрд хамгийн олон ялалт, ялагдлыг амсаж үзсэн нам. Дотоодын хагарал, фракцын тэмцэл, эрх мэдлийн маргаанаас болж олон удаа өөрсдийн боломжоо алдсан улс төрийн хүчин. Ардчилсан нам сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийн өмнө хоорондоо талцаж, өөр өөрсдийгөө унагадаг практик иргэдийг үнэндээ л залхаасан гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны хурлаараа овоо дориун шийдэлд хүрсэн нь олны анхаарлыг татаж байна. Учир нь Ардчилсан нам анх удаа удирдлагынхаа зохион байгуулалтыг хийхдээ фракцуудын төлөөллөө тэнцвэртэйгээр оруулж ирлээ. Тэднийг ҮБХ-ны гишүүдийн 90 гаруй хувь нь санал нэгтэйгээр дэмжлээ. Энэ бол Монголын улс төрийн томоохон хүчний хувьд “Өмнөх алдаагаа дахиж давтахгүй” гэсэн мессэж юм.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргаар сонгогдсон хүмүүсийг харахад нам доторх үе үеийн төлөөллийг багтаахыг зорьсон нь тов тодорхой харагдаж байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол тухайн намын нүүр царай байдаг. Сая генсекээр сонгогдсон С.Баярцогт нийгэмд элдвээр хэлүүлдэг ч хийсэн гавьяатай хүн гэдэг нь маргахааргүй үнэн. Улс төрд зөвхөн популизмаар биш, бодит үр дүнгээр дүгнэх үе ирсэн цаг үед С.Баярцогт АН-д төдийгүй Монголын төрд хэрэгтэй хүн гэдгийг нийгэм гадарлана. Тэрбээр Монголын эдийн засгийг авч яваа Оюу толгойн мега төслийг хөдөлгөж чадсан. Өнөөдөр Монголын экспортын гол орлого, валютын урсгалын том эх үүсвэр Оюу толгой болсныг бүгд мэднэ.

АН-ын хоёр эмэгтэй дэд даргын нэг бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан. Тэрбээр 2024 оны сонгуульд говийн бүсээс парламентын гишүүнээр сонгогдсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны дэд даргаар ажилладаг. Шинэ үеийн эмэгтэй улстөрчдийн төлөөлөл болох Д.Энхтуяа АН-ын нэг дэд дарга нь. Тэрбээр 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон. Хэдхэн хоногийн өмнө байгуулагдсан "Ардчилсан сэргэлт" холбооны төлөөлөл болж АН-ын дэд даргаар сонгогдоод байна. П.Мөнхтулга гишүүний хувьд АН-ын дотоод сонгуулийн хүрээнд Архангай аймгийн АН-ын даргаар сонгогдсон. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар намын дэд даргаар сонгогдлоо. П.Мөнхтулгын тухайд, Б.Пүрэвдорж тэргүүтэй туршлагатай улстөрчид багтдаг "Монде" фракцын төлөөлөл болон дэд даргаар сонгогджээ. АН-ын дэд дарга болсон Н.Ганибалын хувьд улс төрд удаан чанагдсан хашир. Намын аппарат, зохион байгуулалтын ажлыг мэддэг туршлага түүнд бий. Тэрбээр Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Саяхныг хүртэл "Нэг Монгол" хөдөлгөөнийг тэргүүлж байгаад УИХ-ын гишүүн Г.Очирбатад ажлаа өгсөн.Хууль эрх зүйн салбарын төлөөлж буй Ч.Өнөрбаяр АН-ын дэд дарга боллоо. Тэрбээр АН-ын "Гранд Монгол" фракцад харьяалагддаг. Л.Гантөмөр намын дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан төдийгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. АН-ыг бужигнаантай байсан он жилүүдэд эв түнжинг нь сахиулахаар оройлон ажиллаж байсан хүний нэг яалт ч үгүй мөн.

Эндээс харахад дээрх хүмүүсийн ард өөр өөр фракц, улс төрийн бүлэглэл бий. Гэхдээ тэд энэ удаа өрсөлдөхийн оронд тохиролцож чадсан нь том өөрчлөлт юм. Ирэх онуудад хоёр шатны том сонгууль тэднийг сорино. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд амжилт үзүүлэхийн тулд дотроо бага маргах хэрэгтэй. Одоо хагаралдахаа болиод сонгуульдаа амжилт гаргах хэрэгтэй.

АН-ын энэ бүх зохион байгуулалтын ажил иргэдэд итгэл төрүүлж байна. Ирэх сонгуулиудад амжилт үзүүлэхийн тулд дотроо бага маргах хэрэгтэй. Мэдээж өнгөрсөн хугацаанд АН төгс байсангүй. Алдаа, оноотой он жилүүд өчнөөн элээсэн. Дотоод тэмцэлдээ хэт автаж, засгийн эрхийг авсан үедээ ч бие биеэ унагаах ажиллагаа хүртэл өрнүүлж байв. Гэхдээ одоо иргэд хэрүүл биш, хөгжил хүсч байгаа. Өнөөдөр АН-д итгэж буй иргэдийн хүлээлт маш тодорхой болсон. Үйлдвэрүүдээ сэргээх хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Хувийн хэвшлээ дарамталдаг бус дэмждэг төр хэрэгтэй байна. Шүүх нь хараат бус, хууль нь шударга үйлчилдэг улс хэрэгтэй байна.

Өнөөдөр бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд тогтвортой байдал хүсэж байна. Ам.долларын ханш тогтвортой байхыг хүсэж байна. Татварын орчин тааламжтай байхыг хүсэж байна. Төр нь данхайж, зөвшөөрөл лицензээр дарамталдаг биш, боломж олгодог байхыг хүсэж байна. Энэ бүхнийг хийхэд зах зээлийн эдийн засгийн философитой улс төрийн хүчин хэрэгтэй. Тиймээс хүмүүсийн итгэл найдвар дахин АН руу чиглэж эхэлж байна.

Монголын эдийн засаг хамгийн хурдацтай өссөн жилүүдэд АН засгийн эрх барьж байсан нь бодит үнэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, гадаадын хөрөнгө оруулалт ар араасаа оочерлож, уул уурхайн том төслүүд хөдөлж, бизнесийн орчинд итгэл бий болж байсан тэртээх он жилүүд бол АН-ын засаглалын үеийн дүр зураг байв. Тэр өөрчлөлт, боломж, чөлөөт эдийн засгийн тааламжтай орчныг зөвхөн АН л авчирч чадна гэдгийг иргэд итгэж, хүлээж байгаа. Яг үнэндээ АН-ыг олон удаа өрсөлдөгчид нь биш, өөрсдийнх нь хагарал ялуулж байсан. Тиймээс АН-ын өнөөдрийн шинэчлэлийн хамгийн чухал шалгуур нь “Хэн ямар албан тушаал авсан бэ” гэдэгт биш. Харин хэр удаан хамтдаа явж чадах вэ гэдэгт том сорилттой нүүр тулна гэдгийг санах хэрэгтэй. Монголд шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Инфляци өндөр байна. Төгрөгийн ханш сул байна. Залуучууд гадаад руу тэмүүлдэг хэвээр байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл хүлээгдэж байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд хүчтэй сөрөг хүчин бидэнд хэрэгтэй.

Иргэд одоо сүржин мэдэгдэл биш, бодит үр дүн хүсдэг болсон. Хэрэв АН дотоод эв нэгдлээ хадгалж, эдийн засгийн өсөлт авчирсан өмнөх туршлагаа шинэ цагийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж чадвал Монголын улс төрд дахин шинэ салхи эргүүлэх болно. Харин дахин хуучин алдаагаа давтаж, фракцын зодоондоо живбэл ард түмний итгэл эргэж харахааргүй нуран унана. Өнөөдрийн энэ итгэл найдварын цаана асар том хүлээлт бий. Тэгэхээр АН ард түмний урмыг нь хугалчихгүй л байх хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin (150.228.177.213)
    Ардчилсан нам бол хэзээ ч нам болж төлөвшөөгүй хулгайчдын нам даа.
    2026 оны 05 сарын 11 | Хариулах
  • Ардчилсан нам (202.55.188.106)
    С.Баярцогтоос болж ялагдах болно доо. Баярцогт бол мөнгөнд явдаг хүн болох нь хувьцаанаас харагдаж бна
    2026 оны 05 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top