x

Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ

Испани руу явж буй аяллын хөлөг онгоцонд хантавирусний халдвар гарсны улмаас найман хүн өвчилж, тэднээс гурван хүн нас барсан тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) баасан гаригт мэдээлжээ. Лабораторийн шинжилгээгээр нийт зургаан тохиолдол нь хантавирусний нэгэн төрөл болох "Андес" вируснийх болох нь албан ёсоор батлагдаад байгаа бол хоёр нь халдварын "сэжигтэй" тохиолдол ажээ.

Тавдугаар сарын 2-ны өдөр халдвар анх бүртгэгдэх үед хөлөг онгоцонд 147 зорчигч болон багийн гишүүд байснаас 34 хүн хэдийнэ хөлөг онгоцноос буугаад байна. Одоогоор халдвар авсан дөрвөн өвчтөн ӨАБНУ, Нидерланд, Швейцарын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Германд бүртгэгдсэн сэжигтэй нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Уг хөлөг онгоцонд АНУ-ын 17 иргэн зорчиж байгааг "Oceanwide Expeditions" компаниас мэдээлсэн бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Тус төв америк иргэдийг тусгай үүргийн онгоцоор Небраска муж улсын Омаха хот руу нүүлгэн шилжүүлж, тусгаарлахаар төлөвлөжээ.

Тавдугаар сарын 6-нд Кабо-Верде улсаас хөдөлсөн уг хөлөг онгоц Испанийн Канарын арлуудыг чиглэн явж байгаа бөгөөд зорчигчдыг тэнд буулгахаар төлөвлөж байна. ДЭМБ-ын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, анхны тохиолдол нь зорчигчид хөлөг онгоцонд суухаас өмнө Аргентин эсвэл Чилид байх үед авсан халдвар байх магадлалтай юм.

Одоогоор халдвар дэлхий даяар тархах эрсдэл бага боловч хөлөг онгоцонд яваа хүмүүсийн хувьд "дунд зэргийн эрсдэл" байгааг ДЭМБ анхаарууллаа.

 Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 16 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 7 цаг 17 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 7 цаг 18 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 10 цаг 57 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 11 цаг 5 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 11 цаг 8 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 11 цаг 9 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 13 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 13 цаг 29 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 46 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 47 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 13 цаг 48 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 13 цаг 50 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 13 цаг 56 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 16 цаг 14 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 16 цаг 16 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 16 цаг 17 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 16 цаг 18 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 17 цаг 56 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 18 цаг 18 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top