x

Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсын төвийн нутагт орших салютын үйлдвэрт олон хүний аминд хүрсэн хүчтэй дэлбэрэлт болсны дараа сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг даваа гарагт үүрэг болгожээ.

Дэлбэрэлт Хунань мужийн Чанша хотын харьяа Люянь хотод даваа гаргийн үдээс хойш 16:40 цагийн орчимд болсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас олон хүн амь үрэгдэж, ихээхэн хохирол учирчээ.

Ши Жиньпин иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд гол салбаруудын эрсдэлийг илрүүлэн шалгах, аюул ослын хяналтыг чангатгах, нийтийн аюулгүй байдлын менежментийг сайжруулахыг уриалав. Тэрбээр мөн ослын шалтгааныг нэн даруй мөрдөн шалгаж, хариуцлага алдсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг даалгасан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ажлын байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, томоохон осол гарахаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныханд уриалжээ.

Одоогоор Хятадын Онцгой байдлын яамны ажлын хэсэг ослын газарт ажиллаж бөгөөд орон нутгийн аврагчид эрэн хайх, тусламж үзүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Xinhua

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 56 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 19 цаг 3 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 19 цаг 8 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 19 цаг 13 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 19 цаг 18 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 22 цаг 24 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top