x

Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ

Үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй /UFO/ холбоотой файлуудыг АНУ-ын Батлан хамгаалах яам нийтэлж эхэлжээ. Эдгээр файлыг нийтэлсэн тусгай хэсэг өчигдөр Пентагоны цахим хуудсанд бий болсон байна.

Агаар мандал дахь үл мэдэгдэх үзэгдлүүдийн талаар эрх баригчид эцсийн дүгнэлт хийх боломжгүй болсон тул олон нийт болон шинжээчдээр дүн шинжилгээ хийлгүүлэхээр БХЯ шийдвэрлэжээ.  

Ийм төрлийн архивыг бий болгосон нь олон арван яам, агентлагуудын хооронд уялдаа холбоог бий болгох, олон сая баримт бичгүүдийг шалгах зорилго бүхий урьд хожид гарч байгаагүй түүхэн санаачилга болсныг Пентагоны төлөөлөгчид онцоллоо. Тухайлбал, үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай файлуудыг нийтлэхэд Цагаан ордон, Үндэсний тагнуулын газар, Эрчим хүчний яам, НАСА, Холбооны мөрдөх товчоо болон тагнуулын бусад агентлаг оролцож байна.

Одоогийн байдлаар 161 файлыг нийтлээд байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс тэдгээрийг сайтар шалгажээ. Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай файлуудыг нууцаас гаргахыг Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны хоёрдугаар сард үүрэг болгосон юм.

Үүнээс өмнөхөн UFO-гийн тухай сэдэв Америкийн олон нийтийн сонирхлыг ихээр татах болсон байна. Ерөнхийлөгч асан Б.Обама подкастын хөтлөгч Брайан Тайлер Коэны “харь гаргийнхан гэж бий юү” гэсэн асуултад хошин байдлаар хариулахдаа “байдаг, гэхдээ би тэднийг хараагүй, хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгчөөс нуудаггүй л юм бол харь гаргийнхныг хорьж байдаг газар дорх бункер гэж байхгүй” гэжээ.

Обамагийн энэ үг нийгмийн сүлжээгээр тархаж, олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг явагдаж эхэлсэн байна. Үүний дараа ерөнхийлөгч асан мэдэгдэхдээ, харь гаргийнхан манай гаргийнхантай холбоо барьсан гэх нотолгоог төрийн тэргүүн байх үедээ олж хараагүй гэжээ.

Түүнээс гадна, харь гаргийнхан байдгийг баталсан ямар ч баримт нотолгоо байхгүй гэдгийг Пентагон 2022 ба 2024 онуудад мэдэгдэж байсан юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top