x

BTS хамтлаг Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзжээ

Өмнөд Солонгосын BTS хамтлагийнхан Мексикийн нийслэл Мехико хотноо тоглолтоо хийхийн өмнө тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын албан ёсны урилгаар түүнтэй уулзсан тухай хамтлагийн “BigHit Music” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

Хамтлагийн гишүүд Мехико хот дахь Ерөнхийлөгчийн ордонд 40 орчим минут саатаж, хатагтай К.Шейнбаумтай уулзсан бөгөөд Мексикийн Засгийн газрын дурсгалын өргөмжлөлийг гардан авсан байна.

Мексикийн Засгийн газар Өмнөд Солонгосын тус хамтлагийг “хүндэт зочин”-оор өргөмжилж, уран бүтээлээрээ залуу үед урам зориг өгч, эв нэгдэл, ялгаатай байдлыг хүндлэхийг болон энх тайвныг сурталчилж буйг нь өндрөөр үнэлжээ.

Уулзалтын дараа BTS хамтлагийнхан К.Шейнбаумын хамт Үндэсний ордны тагтан дээр гарч, Мехико хотын төв талбай болох Зокалод цугласан “ARMY” хэмээн нэрлэгддэг BTS-ийн шүтэн бишрэгчдийн клубийн гишүүд, хотын иргэдтэй мэндчилсэн байна. “BigHit Music”-ийн мэдээлснээр, тус талбайд 50 мянга орчим хүн цуглажээ.

Мексикийн Ерөнхийлөгч К.Шейнбаум BTS хамтлагийн уран бүтээлийг өндрөөр үнэлээд, тус хамтлагийн дуунууд “нөхөрлөл, энх тайван, хайр”-ын тухай мессежийг үргэлж түгээж байдаг хэмжээн онцолсон байна.

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй BTS хамтлаг дэлхийг тойрон хийх “Arirang” аялан тоглолтынхоо хүрээнд тавдугаар сарын 7 болон 9-10-ны өдрүүдэд Мехико хотын “Estadio GNP Seguros” цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.

Мехико хотын Худалдааны танхимын тооцоолсноор, эдгээр тоглолт тус улсын эдийн засагт 107.5 сая орчим ам.долларын орлого оруулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
МАН орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээллээ 8 цаг 48 мин Прокурорын байгууллага 464 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 9 цаг 27 мин Хүдэр, Ерөө, Орхон голууд үерлэж байгаа тул сэрэмжлүүлж байна 9 цаг 30 мин Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шинэчлэлтийн талаар мэдээллээ 9 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д очлоо 9 цаг 39 мин Зургаадугаар сарын 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 9 цаг 45 мин НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 9 цаг 46 мин Даншиг наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацааг сунгалаа 9 цаг 47 мин Дархан-Уул аймагт малын шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоолоо 9 цаг 47 мин УИХ-ын 64 гишүүн Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 48 мин Сэлэнгэ аймагт голууд үерийн аюултай түвшинд хүрсэн тул сэрэмжлүүллээ 12 цаг 32 мин Египетийн шигшээ баг ДАШТ-д түүхэн дэх анхны хожлоо байгууллаа 12 цаг 33 мин Австралийн эрдэмтэд илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна 12 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулна 12 цаг 52 мин Хөвсгөл нуур, Эгийн голын сав газарт их цэвэрлэгээний аян эхэллээ 12 цаг 52 мин Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна 12 цаг 55 мин Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр 13 цаг 49 мин Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй 14 цаг 1 мин Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно 14 цаг 59 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ...
Top