x

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангаас зохион байгуулсан “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын үндэсний музейд энэ сарын 12-13-ны өдрүүдэд болов.

АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохиогдсон тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсаас монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд оролцож,  төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн, өвөр ази судлаач  Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, яндашгүй арвин өв санг олон талаас нь судалж шинжилсэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Тус үеэр Дилав хутагтын үүх түүх, амьдралын замнал, хувь хүний мөн чанар, үлдээсэн өвийнх судлаачдаас талаар тодрууллаа.

АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ:  

-Дилав хутагттай холбоотой өв сангийн дийлэнх нь АНУ-ын Конгрессын номын санд хадгалагдаж байгаа гэдэгт маргашгүй. Иймд Конгрессын номын санд ажиллаж байгаагийн хувиар тус сан дахь өвийг гаргаж ирэхээр ажиллаж байна. Одоогоор хоёр ном гаргаад байна. Эхний бүтээлийг хоёр жилийн өмнө Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяртай хамтран тус номын санд хадгалагдаж буй Дилав хутагтын бичсэн 108 захидлыг ном болгон хэвлүүлсэн. Сая Конгрессын номын сан, Пенсильванийн их сургуульд хадгалагдаж буй бичиг баримт болон хувь хүний цуглуулгын материалуудыг эмхэтгэн, “Дилав хутагтын баримт бичиг” номоо гаргалаа. Эдгээр нь одоогоор миний мэдэж судалсан зүйл гэсэн үг. Түүний цааш зөндөө их өв бий.

Дилав хутагт 1884 оны хүн шүү дээ. 1949 оны хоёрдугаар сард АНУ-д очоод, насан өөд болох хүртлээ Америкийн буддын шашны судалгаанд үлэмж их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр дундаа монгол судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тул олон тооны монгол судлаачид багшаа хэмээн үздэг байсан байгаа юм. Үүний зэрэгцээ тэрээр Улаанбаатар аялгуун дээр суурилсан тухайн үеийн БНМАУ-д ярьж байсан хэл ярианы амьд эх сурвалж болж өгсөн. Учир нь Хангины Гомбожав гуай бол цахар хүн. Өргөнгөө Онон гуай болохоор дагавар монгол хүн байсан. Яг халх аялгуу ярьдаг монгол хүн гэж тэр үед тэнд байсангүй.

Тиймээс хүн хоорондын харилцаа буюу Америкт анх очсон монголчуудын түүхийг харуулсан ном хэвлүүлэх нь миний дараагийн нэг ажил болоод байна. Ирэх жил он гарангуут нэгдүгээр сарын 27-нд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Дилав хутагт, Хангины Гомбожав, Өргөнгөө Онон гэсэн анхны гурван хүн болон тэдгээр хүмүүсийн араас Америкт суурьшсан Дилав хутагтын шавь нарын түүхээр ном гаргах бодолтой байна.

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл:

-Тухайн үеийн монгол судлаачид Дилав хутагтыг буддын шашны голлох зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн гэдэг өнцгөөс сонирхон, түүний зохиол бүтээлийг судлахыг зорьж байсан. Ялангуяа хувь намтар болон Монголын түүх, шашны тухай бүтээлүүд хэвлэгдэж буй эсэхийг сураглаж байсан байдаг. Тухайлбал, Оуэн Латтиморын бусад орны монголч эрдэмтэдтэй харилцсан захидалд, Дилав хутагтын зохиол бүтээлээс дурдахын зэрэгцээ энэ их хүмүүний эрдэм чадал, зан чанарынх нь тухай дурдсан удаатай.

Оуэн Латтимор Дилав хутагтын тухай бичихдээ аливаад нягт нямбай. Миний туурвиж буй зохиол бүтээлийг хэн унших бол, уншсан хүн хэрхэн хүлээж авах бол хэмээн урьдчилан тооцож, ихээхэн төлөвлөдөг байсан тухай бичсэн нь бий. Америкийн нэрт монголч эрдэмтэн Николас Поппе Дилав хутагтыг үндэсний бичгээрээ гаргацтай сайхан бичдгийн зэрэгцээ төвөд хэлийг гаргуун сайн эзэмшсэн номч хүн байсан. Түүний өөр нэг эрхэм сайхан чанар бол эх түүх, соёл, бичиг үсэг, өв уламжлалаа машид дээдэлдэг, гаднын хүмүүст тайлбарлаж таниулах, зааж сургах сонирхолтой хутагт хувилгаан байсан хэмээн бичсэн нь бий.

Дилав хутагтыг гаднын орнуудаар явахад монгол орныг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид очиж уулзан, мэдээгүй таниагүй зүйлсийнхээ талаар тайлбарлуулж авдаг байсан байгаа юм. Тиймээс Дилав хутагт гадаадын олон арван эрдэм чадалтай хүмүүстэй урт хугацааны нөхөрлөж, тогтвортой харилцаж ирснийг түүх бэлхнээ өгүүлдэг.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор О.Батсайхан:

-Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Дилав хутагтад тэнсэн харгалзах ял тулгасан тул 1931 оны хоёрдугаар сарын 26-нд Дотоодыг хамгаалах газрын шугамаар урд хилээр эх орноосоо гарсан. Үүнээсээ цаашлаад Төвөд, Хонконг, Энэтхэг зэрэг орноор дамжин, Америкт 1949 онд очоод, 1965 он хүртэл тэндээ суурьшсан. Юуны өмнө хэлэхэд, Дилав хутагт бол бурхны шашны өндөр дээд түвшний хэргэм цолтой хүн. Орь залуугаасаа бурхны шашны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн. Буддын шашны мяндагтан хүний хувьд Дилав хутагт социализмтай нэг орон зайд багтаж амьдрахгүй юм байна гэдгээ аль эрт ойлгосон байгаа юм. Ингээд эх орноо бүрмөсөн орхин явсан.

АНУ-д амьдарч байхдаа нэрт монгол эрдэмтэн Оуэн Латтимортой хамтарч монгол судлалыг хөгжүүлэх, монголын түүх соёлыг таниулах, буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн зүрх сэтгэлийг бүрэн зориулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд энэ хүн монгол орноо насан туршдаа бүх цаг үед сэтгэл зүрхэндээ тээж явсныгаа өөрийн эрхгүй илэрхийлж, хуралдааны дэгийг зөрчин алга ташиж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ их хүмүүн цохилох зүрхнийхээ тоогоор Монголынхоо төлөө, монгол гэх нэрийг нь хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг дотор биедээ тээж амьдарчээ. Хожим нь цаг наашилсан үед Улсын дээд шүүхийн шийдвэрээр нэр төрийг нь цагаатгаж, сэргээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 8 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top