x

Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээд явна

Улсын Их хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хаврын чуулган эхэлснээс хойш ямар гол хуулиуд хэлэлцэж, яригдаж байна вэ?

-Энэ удаагийн УИХ-д олонх болж байгаагийн хувьд улс орны удирдлагыг МАН авчихсан явж байна. Тэгэхээр үүнтэй уялдаж Засгийн газар, УИХ-аас гаргаж байгаа бодлогууд хамгийн гол нь байх ёстой. Мэдээж саяхан УИХ-ын болон МАН-ын дарга Ерөнхий сайд болоод явсан. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, сэтгүүлчид ихэвчлэн УИХ-аас асуулт асуугаад байдаг. Гэтэл улс орны гол асуудлууд УИХ гэхээсээ илүү Засгийн газар дээр байх учиртай. Би үүнийг ер нь л яриад байгаа. Түрүү долоо хоногт гадаад зээлтэй холбоотой асуудал орж ирээд уналаа. Үүн дээр хоёр талтай шүүмжлэл байна. Нэг нь, улсын төсвийн гадуур зээлийн асуудлыг шийдэх нь гэж байна. Нөгөө нь бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд хойшоо хаягдаж байна гэсэн шүүмжлэл явж байгаа. Миний хувьд бол бид төсөвтэй холбоотой хуулиуд, Төрийн удирдлагын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр Засгийн газар одоо буцаагаад Өрийн удирдлагатай холбоотой хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирэх болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, өнөөдөр/өчигдөр/ Татварын багц хуулиуд орж ирж байна. Энэ маань Засгийн газраас барьж байгаа бодлоготойгоо уялдах ёстой. Засгийн газрын бодлого гэдэг чинь л УИХ, олонхын бүлгээс гаргаж байгаа бодлого гэсэн үг. Татварын багц хууль дотор тэр “Чөлөөлье” гэдэгтэй холбоотой, аж ахуйн нэгжийн дарамтыг багасгах, НӨАТ-тай холбоотой зүйл заалтууд туссан байсан. Нэг хэсэг бол гол хуулиуд хэлэлцэгдэхгүй байна гэдэг шүүмж гарсан. Тиймээс бид нэг хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болчихоод байгаа юм. Нэг парламентын дөрвөн жилийн хууль дараагийн парламент эхлэхэд өргөн барьсан хүмүүс нь байхгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болчихдог. Гэтэл төрийн залгамж халаа гэдэг утгаараа тэр хуулийг өргөн барьсан хүн парламентад байхаас үл хамааран хэлэлцээд явдаг байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд болохоор нөгөө гол хуулиуд чинь дахиад өргөн баригддаг. Засгийн газар дээр хэлэлцэгддэг. Ингээд хойшилчихоод байгаа юм.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орж байна. Тиймээс энэ хугацаанд хэр ажилласан гэж таны хувьд үзэж байна вэ. Сандал суудлын хэрүүл хийсээр байгаад таарлаа гэсэн шүүмжлэл байна шүү дээ?

-Ерөнхийдөө улс төр явдгаараа яваад ирлээ л гэж би харж байна. Хууль өргөн барьдаг хэдхэн л субьект байдаг. Гол асуудал нь Засгийн газраас орж ирэх ёстой. Бид чинь Засгийн газарт мөрийн хөтөлбөрийг нь батлаад явуулж байгаа. Тэгэхээр тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд өргөн баригдаад орж ирэхээр л үзэх юм гарч ирнэ. Түүнээс биш УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад хууль өргөн бариад байна гэдэг нэг асуудал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраа унагах гээд нөгөөх нь ямар нэгэн байдлаар зуурч үлдээд яваад байна шүү дээ. Гэтэл УИХ-ын хамгийн том бүрэн эрх чинь Ерөнхий сайдаа томилох асуудал. Гэтэл бид чинь одоо парламентаа тойрч мэтгэлцээд байна. Парламент хуулиа гаргачихсан байхад түүнийг хэрэгжүүлэх нь амьдралд маш олон байгаа.

-Энэ нь нийгэмд парламентын нэр хүндийг унагаад байна уу?

-Нөлөөлөх асуудал чинь Засгийн газар дээр байж байгаа. Миний хувьд жишээ нь 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж байсан цөөхөн гишүүний нэг. Урьд нь хоёрхон нам байсан. Нэгнийхээ амыг хаагаад, цөөнхийн хэддээ төсөв дээр тойрогт нь сургууль, цэцэрлэг, байшингийн дээвэр мэтхэнийг тавьж өгдөг. Тэгээд цаашаа хараад хөлөөрөө толгой хийгээд явдаг ийм 30 жил өнгөрсөн. МАН, АН адилхан. Тийм болохоор Засгийн газар айдаг, ичдэг болохын тулд олон намын тогтолцоо бий болно гэдэг дээр хоёр гараа өргөөд дэмжсэн. Өнөөдөр ч гэсэн бүрэн байгаа. Тэр олон намын амыг хааж, дуугүй болгож чадахгүй. Парламентад орж ирсэн намуудын нэг, хоёртой нь эвслээ гэхэд бусад нь дуугарч, алдаа дутагдлыг нь яриад, шаардлагатай бол хариуцлага тооцохоор явдаг. Тэгэхээр Засгийн газар парламентаасаа айдаг болж байгаа юм. Парламент гээд л хэдэн гишүүнтэй ноцолдоод байгаа болохоос биш Засгийн газар хэр ажиллаж байна гэдэг чинь нэгдүгээр асуудал. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд явсан улс төрийг би хувьдаа нэг их шүүмжлээд хэрэггүй гэж бодож байгаа. Нэгэнт олон намын тогтолцоотой парламент чинь ингэж ярьж хэлж байж, Засгийн газраа татаж чангааж байж ажлыг нь хийлгэдэг тогтолцоо руу орчихсон юм. Тийм болохоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон УИХ-ын даргаа, Засгийн газраа хоёр ч удаа унагаасан явдлыг улс төрд байх асуудал гэж би бодож байгаа. Цаашдаа улс төрийн энэ амьдрал улам л эрүүлжээд явна. Улстөрчид чинь туршлага, хариуцлагатай болно.

-Гадаад зээллэгтэй холбоотой асуудал унасан гэдгийг та ч сая хэллээ. Тиймээс ч би энэ асуултыг асууя гэж бодож ирсэн юм. Танай намын бүлэг доторх асуудал цэгцэрсэн үү. Яагаад ингэж асууж байна гэхээр бүрэн цэгцрээгүй болохоор тэрний санаачилсан төсөл учир унагана гээд өс авах байдлаар хандсан юм биш биз дээ?

-Бүлгийн асуудал гэхээр нэг мөр болоод, цавуугаар наачихсан юм шиг болохгүй ээ. Хамгийн сүүлийн мэдээгээр АН таван дэд дарга томиллоо гэсэн. Үндсэндээ таван фракц гэж явж байна. Тэгвэл яагаад энэ асуултыг АН-ынхнаас асуухгүй байгаа юм. МАН гэхээрээ яахаараа хүмүүс нь нэг цул байх ёстой юм. Гар дохихоор л ярс гэдэг гэсэн зүйл байх ёсгүй. Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс жигүүр гээд МАН-д одоо ч амьд байгаа ганцхан жигүүр байгаа. Миний хувьд энэ жигүүр дотор явж байсан. Дотоод итгэл үнэмшлээрээ хэлэх зүйлээ хэлээд явж байлаа. Н.Энхбаяр дарга нэлээд хүчтэй байхад л бид жигүүр байгуулаад “Элсний 13” энэ тэр гээд явж л байлаа шүү дээ. Тэгэхээр энэ нам дотор байгаа үзэл бодол заавал нэг байх албагүй. Нэг л зүйлийг хэлье, хагарсан бутарсандаа саяны хууль уначихаж байгаа юм биш. Үзэл бодлын зөрүүнээс л унасан. Нэг хэсэг нь гадаад зээлээ төсвийн гадуур гаргаж ирж байгаад зарлага, орлого тусдаа гээд байна шүү дээ. Гэтэл тэр зээлийн хүүг төсвөөсөө л төлнө. Тиймээс үүнийг заавал гадуур гаргаж ирж яах гээд байгаа юм. Нөгөө хэсэг нь бүтээн байгуулалт хийе, цаг алдчихлаа. Удахгүй сонгууль болно, МАН хийсэн зүйлтэй оръё гээд байгаа нь ч бас буруу биш. Тиймээс МАН гэхээр л нэг цул байдаг гэдэг зүйл ер нь байхгүй болж байгаа. Яагаад гэхээр одоо нийгэм хөгжиж байна. МАН хамгийн их шинэчлэлийг хийдэг. Магадгүй ардчиллыг АН-аас илүү их өргөж, гаргаж тавьж яваа нам. Тэр тусмаа 126 гишүүн сонгох өнгөрсөн сонгуулиар маш олон мундаг залуу орж ирсэн. Ер нь бол энэ удаагийн парламент боловсролын асар өндөр түвшинд байгаа гэж харж байна. Нэмээд хэлэхэд, миний хувьд 30:33, 30:38 гэсэн хоёр том хагарлыг үзлээ. Гэхдээ дандаа цөөнх талд нь зогсож ирсэн байна.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль дээр та ямар байр суурьтай байсан бэ. Хуулийг УИХ хүлээгээд авчихсан учраас одоо процесс нь цаашаа яаж явах вэ?

-Ерөнхийлөгчийн хууль бол хоёр талтай л байгаа. Миний хувьд зогсож байсан хамгийн гол зүйл бол бид парламентын ардчилал гэдэг зүйлээ л хамгийн дээдээр барьж явах ёстой. Яагаад гэхээр гурван сая гаруй иргэдээсээ ямар нэгэн байдлаар төлөөлөл болоод орж ирсэн хүмүүс энэ дотор тэр иргэдийнхээ дуу хоолойг чөлөөтэй гаргаж байх хэрэгтэй. Нөгөө талаасаа хариуцлагын асуудал байх ёстой. Хариуцлагатай холбоотой зүйлс бүх хуульд л байгаа. Эрүүгийн болон иргэний бүх хууль дээр байдаг. Магадгүй тус хууль энэ чигээрээ батлагдаад явлаа гэхэд ёс зүйн асуудлыг арай өндөр түвшинд гаргаад, магадгүй ардчиллын нээлттэй байгаа энэ зарчим хаагдахад хүрнэ. Бид парламентын хамгийн өндөр түүхтэй Англид очиж яг энэ асуудлаар үзэж судалж байсан. Тэгэхэд Английн хаан нь парламентынхаа тээр дор сууж байгаа юм. Яагаад ингэж дор суулгаж байгаа юм гэсэн чинь нэгдүгээрт ард түмний эрх ашиг, дуу хоолой байх ёстой. Тийм болохоор энэ дуу хоолойгоо хүргэхийн тулд парламент дээрээ байгаа юм гэж хариулсан. Тиймээс тэр хуульд засах зүйл байж болно. Одоо мэдээж хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн учраас дотроос нь хасах, нэмж оруулах зүйлүүд гарах байх.

-Ажлын хэсэг гарсан уу?

-Ажлын хэсэг гараагүй байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • HOW TO GET A PROFESSIONAL RECOVERY EXPERT IN CANADA, UNITED STATE, MEXICO, INDIA,CHINA,DIGITAL LIGHT SOLUTION (DLS) (158.173.164.219)
    Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 23 цаг 56 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Өчигдөр 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Өчигдөр 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Өчигдөр 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Өчигдөр 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Өчигдөр 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Өчигдөр 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Өчигдөр 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Өчигдөр 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Өчигдөр 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Өчигдөр 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026"... НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top