x

ХЗБХ: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр санал хураахыг хойшлууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2026.05.12/ үдээс хойш хуралда. Байнгын хорооны 28 гишүүнээс 16 /О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Батлут, Х.Баттулга, Ж.Баярмаа, Д.Ганбат, Г.Дамдинням, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн/ гишүүд оролцож, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын 2025 оны 123 дугаар тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ганбаатар, С.Замира, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас санал авч, нээлттэй хэлэлцүүлэг явуулж, таван удаа хуралдан, улмаар хуулийн төсөл боловсруулсан хэмээн танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлгийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг хүчингүй болсонд тооцож, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг Эрүүгийн хуулийн системчлэлийн хувьд “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт” хамааруулах нь зохимжтой гэж үзэн, хүний үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг болон тусгай шаардлагад нийцүүлж, тус хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт 14.10 дугаар зүйл буюу “Гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

“Гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтаар хүний нэр төр, алдар хүнд, улмаар тухайн хүний талаарх нийтийн үнэлэмж, түүнтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Эрүүгийн хуулиар хамгаалахаар, гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг тодорхой болгож, худал, эсхүл хуурамч мэдээллийг мэдсээр байж, зориуд бэлтгэж, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, цахим хуудас, хурал, цуглаан болон эдгээртэй адилтгах олон нийтэд хүрэх боломжтой хэлбэрээр нийтлэх, байршуулах, түгээх, амаар илэрхийлэх зэргээр олон нийтэд тараах үйлдлийг үүнд хамааруулж, хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор тусгасан.

Өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хиймэл оюунд суурилсан технологи ашиглаж, захиалгаар, бүлэглэж үйлдсэн, түүнчлэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулсан тохиолдлыг хүндрүүлэх нөхцөлд хамааруулсан гэж Ажлын хэсгийн ахлагч тодотгосон.

Харин нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нийтийн албан тушаалтныг шүүмжлэх, үйл баримтын шинжтэй мэдээлэлд үндэслэсэн үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн үед “үнэн” гэж үзэх хангалттай бодит үндэслэлтэй мэдээлэл тараах, нийгмийн сүлжээ, цахим орчинд мэдээллийг өөрчлөхгүйгээр дахин түгээх, санал, сэтгэгдэл бичих зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлд хүний хувийн мэдээллийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хууль бусаар задруулсан үйлдлийг нэмж тусгасан зэргийг танилцуулгад дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, гүтгэсэн гүтгээгүйг хэрхэн тогтоох, сөрөг мэдээлэл гэдгийг тодорхойлох, хоёрдмол утгагүйгээр төсөлд тусгах, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулж, хүмүүсийг хохироохоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцооны талаар, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, өнөөдөр манай улсад гүтгэлэгт өртсөн иргэнийг хамгаалах ямар нэгэн хамгаалалт байхгүй гэдгийг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, нэр төртэй холбоотой асуудлаар цагдаа, шүүхэд гомдол гаргаад нэмэргүй, шийдвэрлэлт тааруу, энэ бол зөвхөн гишүүдийн асуудал биш, иргэний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал гэж, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар хуулийн заалтыг хасах, хүчингүй болгох амархан хэдий ч иргэдийн эрх ашгийг хамгаалах нь чухал учраас Ажлын хэсэг цаг гаргаж, нийтээр хэлэлцүүлээд, нягт ажилласан талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нийгмийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг олширсонд, хэрэг шийдвэрлэлтэд санаа зовниж байгаа асуудлыг хөндөв.

УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүдийн асуултад хариулахдаа, Эрүүгийн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх, гүтгэх, доромжлох зэргийг өргөн хүрээнд буюу гурван гэмт хэргийг холиод биччихсэн байсан талаар Цэцийн дүгнэлт, үндэслэлд дурдагдсан талаар онцоллоо. Тиймээс “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасаж байгаа хэмээлээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох болон бусад асуудлыг авч хэлэлцэхдээ зөвхөн сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбон үзэх нь сошиал медиа хөгжсөн өнөө цагт учир дутагдалтай хэмээн Ажлын хэсэг үзжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Д.Сандаг-Очир нар үг хэлэв. Сэтгүүлчдийг яллах сонирхолтой гишүүд энд байхгүй, харин иргэдээ хамгаалах, дуу, дүрсийг хүссэнээрээ өөрчилдөг, техник, технологийн эринд сэтгүүл зүйн мэргэжилтнүүд бус, хүссэн хүн, ялангуяа үндэсний аюулгүй байдал, нийгмийн сэтгэл зүйд талцал үүсгэхүйц гүтгэх, доромжлох гэмт хэргийг цахим орчинд санаатай, захиалгатай үйлддэг болсон гэдгийг онцолж байлаа. Энэ нь улс орныг үймүүлдэг хэмээгээд, улмаар үүссэн хор, хохирлыг барагдуулах, хариуцлагын тогтолцоог бий болгох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх зэрэг асуудлыг гишүүд хөндөн асууж, байр суурь илэрхийлэв.

Ийн хэлэлцсэний дараа Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин хуулийн төслийг санал хураалтад бэлтгэх хугацаа олгож түр хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top