x

Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээх асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг УИХ-д зөвшилцөхөөр ирүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргах дэгтэй. Энэ сарын 6-нд Засгийн газраас уг саналыг ирүүлсэн болохыг Г.Тэмүүлэн дарга хуралдаанд танилцуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдаанд холбогдох танилцуулгыг хийлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд дээрх хоёр хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулах асуудлаар судалгаа хийжээ. Засгийн газар энэ оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд зардлыг Гадаад харилцааны яамны төсвийн багцад багтаан санхүүжүүлэхээр тусгажээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад өнгөрсөн оны байдлаар 9000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 5300 орчим нь Франкфурт хотын ойролцоох таван мужид амьдарч байгаа аж. Австралийн Холбооны Улсад өнгөрсөн оны байдлаар 24650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж байгаа монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт хэмээн сайд тодотгов.

Франкфурт, Сидней хотод Ерөнхий консулын газар нээснээр дээрх улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Батцэцэг сайд танилцуулсан. Мөн Берлин, Канберра дахь Элчин сайдын яамнаас алслагдмал хотод амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа чухал хэмээв.

Цаашид хилийн чанад дахь монгол иргэд, тэдгээрийн үүсгэн байгуулсан холбоод, хүүхэд, залууст чиглэсэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжоор хангахад шинээр нээх Дипломат төлөөлөгчийн газрууд чухал үүрэгтэй болохыг дурдсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамдаас Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top