x

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг орон нутагт хэлэлцүүлж байна

Байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны тавдугаар сарын 08-наас зургаадугаар сарын 08-ны өдрийг хүртэл орон нутагт хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлага, Байгаль орчны газар, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч хуулийн этгээд, орон нутгийн болон орчны бүсийн иргэдийн төлөөллийг хамруулж байгаа юм.

Тус хэлэлцүүлгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын байгалийн өв сан, "The Nature Conservancy" байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэг тавдугаар сарын 08-нд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эхэлсэн бөгөөд Завхан, Баян-Өлгий, Ховд аймагт тавдугаар сарын 10-18-ны өдрүүдэд, Сүхбаатар, Хэнтий аймагт тавдугаар сарын 14-нд, Дорнод аймагт тавдугаар сарын 15-нд, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт тавдугаар сарын 14-16-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг боловсронгуй хөгжүүлэх, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, мөн орчны бүстэй холбоотой харилцааг илүү оновчтой зохицуулахаар тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 12 цаг 20 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 12 цаг 30 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 13 цаг 28 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 15 цаг 32 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 37 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 15 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 15 цаг 49 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 15 цаг 54 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 16 цаг 4 мин Ормузын хавх 16 цаг 19 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 16 цаг 30 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 16 цаг 50 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 19 цаг 47 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 19 цаг 55 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 20 цаг 10 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 20 цаг 22 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 20 цаг 31 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 20 цаг 40 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 20 цаг 55 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 21 цаг 0 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Месси 80 мянган евро хандивлажээ
Top