x

Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд хэлэлцээ хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.

"Reuters" агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.

Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.

Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар "Reuters" мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг "агуу удирдагч" хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.

Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов 7 цаг 14 мин Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр 7 цаг 41 мин АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ 8 цаг 46 мин ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа 8 цаг 50 мин Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо 8 цаг 54 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 8 цаг 58 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна 9 цаг 7 мин ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв 9 цаг 12 мин Нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана 9 цаг 17 мин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо 9 цаг 23 мин З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо 9 цаг 41 мин МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... 10 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа 10 цаг 12 мин Сэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад авна 10 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 10 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 23 цаг 9 мин "Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэв Өчигдөр 18 цаг 46 мин Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр 17 цаг 58 мин Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их засаг сургуульд суралцах эрхээ авлаа Өчигдөр 16 цаг 54 мин Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар эмч нар Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр 16 цаг 45 мин
iИх уншсан
П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэд... Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусла...
Top