x

Үнэт цаасны зах зээлийн мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус зөвлөл нь үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжилтэнд эрх олгох, аттестатчилах, сургалтын хөтөлбөр батлах, шалгалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хурлаар мэргэжилтэнд эрх олгох сургалт, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохион байгуулалтын уялдаа, үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ сард зохион байгуулах сургалтын шалгалтын комиссыг томилж, мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим гэрчилгээний хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр цахим хуудсаар дамжуулан гэрчилгээний хүчинтэй эсэхийг нээлттэй шалгах боломж бүрдэх бөгөөд уг ажлыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо.

Мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэх нь салбарын үйлчилгээний ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээс гадна мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэргэжлийн хяналт, баталгаажуулалтыг шуурхай, үр ашигтай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор Мэргэшлийн зөвлөлийг байгуулан, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран 2011 оноос эрх олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,932 иргэн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй байна. Мэргэшлийн зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд СЗХ-ны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир, Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Өлзийдэлгэр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Т.Мөнхзаяа, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дашдорж нар ажиллаж байна.

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтнүүдэд эрх олгох сургалт энэ оны 5, 11 дүгээр сард, мэргэшлийн шалгалт 3, 5, 9, 11 дүгээр сард тус тус зохион байгуулагдах хуваарьтай бөгөөд та бүхэн эрх олгох сургалт, шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэлтэй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны албан ёсны цахим хуудас /www.masd.mn/-аар дамжуулан бүрэн танилцах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top