x

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Хуулийн төслийн гол агуулга нь хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахад чиглэж байгааг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг онцолсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэж заасан. Энэ нь нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах эрх зүйн хэм хэмжээг бий болгох онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах ёстойг илэрхийлдэг гэж төсөл санаачлагчид үзжээ.

Парламент хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлэх боломжтой бөгөөд тухайн эрхийн агуулга, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байдаг. Харин Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр дагаж мөрдөх шинжтэй эрх зүйн хэм хэмжээг тогтоох эрхийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх тохиолдол гарч байжээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын Байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжтэй шийдвэр гаргах эрх олгосон зарим зохицуулалт өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан байна. Байнгын болон дэд хороо нь Улсын Их Хурлын дотоод бүтцийн нэгж бөгөөд шийдвэр нь шүүх болон Үндсэн хуулийн цэцийн хяналтад хамаардаггүй, мөн баталсан шийдвэрийн нэгдсэн сан, лавлагаа мэдээллээр иргэд, хуулийн этгээдийг хангах зохицуулалт байхгүй гэж үзжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д "Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй" гэж заасан байдаг. Гэвч "хуульд өөрөөр заагаагүй бол" гэсэн зохицуулалт нь Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах боломжийг нээж, хууль тогтоох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах Үндсэн хуулийн суурь зарчим алдагдах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 27¹ дүгээр зүйлд "захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно" гэсэн агуулгатай зохицуулалт нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top