x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын төлөөлөлтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэв. Цаашид улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дээдэлж, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хууль зүйн салбарт хийсэн ажил, дэмжлэг, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Салбарын яам хууль, эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгон сайжруулахад анхаарч, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ. Хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас иргэний эрх зөрчигдөх, хууль, шүүх, цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл багасах, хуулийн зөрчил нэмэгдэх, хуулийг орлосон зохицуулалт, тэр дундаа авлига, хүнд суртал бий болох суурь болж байгааг сайд С.Амарсайхан хэллээ. Цаашид хууль тогтоомж боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын зөвлөмж, иргэдийн санаа бодлыг тусгах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, гадны сайн туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд зарим төрлийн эрүүгийн болон зөрчил шалгах, шийдвэрлэх хялбаршуулсан ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, цахим гарын үсэг ашиглан зайнаас асуудлаа шийдвэрлүүлэх, оролцох боломжийг судалж эхэлжээ. Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг батлуулан мөрдүүлнэ. Салбарын хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, дарамт шахалтгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхийн тулд хүний эрхийг хязгаарласан, албан тушаалтанд эрх мэдэл, давуу байдал бий болгосон шинжтэй дүрэм, журмуудаа хүчингүй болгох юм байна. Хууль зүйн салбарын хамт олон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, чин шударгаар биелүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилтэд урьдын адил хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч мөн өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Равагийн Пүрэвжав, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Дэмчигийн Батчулуун нарт Гавьяат хуульч, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн ахмад жолооч, бэлтгэл ахлагч Үржингийн Сэргэлэнд Гавьяат тээвэрчин, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Жамцын Түмэнтулгад Үйлчилгээний гавьяат ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Энхтайваны Болормаад Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдах албан тушаалтан, ажилтан, алба хаагчид оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top