x

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төслийн хороо хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, Мэдээлэл технологийн үндэсний парк болон холбогдох байгууллагууд хамтран "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл"-ийн зохицуулах хорооны анхдугаар хурлыг өнөөдөр /2026.05.14/ зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс"-ийг байгуулж, бүртгэлийг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлснийг дурдав.

Тэрбээр мөн Монгол Улс НҮБ-аас гаргадаг "Цахим засаглалын хөгжлийн индекс"-ээр 2024 онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдсэн сайн үзүүлэлттэй байгаа ч цаашид инновацын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн гарааны бизнесийн экосистемийг бүхэлд нь хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Хуралдаанаар ЖАЙКА олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл"-ийн зорилго, төлөвлөгөө, хамтын ажиллагааны чиглэл болон мониторингийн үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Уг төсөл нь Монгол Улсын ICT салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Арга хэмжээний үеэр ЖАЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юкигээс төслийн талаар тодрууллаа.

Тэрбээр "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар Монгол Улсад орон зайнаас үл хамааран хөгжих бүрэн боломжтой. Тиймээс энэ салбарын хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлүүдийг дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг нээх, дотоодын гарааны бизнесийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг Японы сайн жишгийг Монголд нэвтрүүлэхээр төслийг эхлүүлсэн.

Төсөл 2026-2029 онд хэрэгжиж дууссаны дараа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт төр-хувийн хэвшил-шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан хөгжлийн тогтолцоо бий болж үлдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 28 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 29 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 30 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 32 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 18 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 20 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 21 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 22 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 53 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 54 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 56 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 15 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 30 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 35 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 4 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 6 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 6 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 9 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top