x

10 орны 2000 орчим тамирчин оролцож буй "Дартс фестиваль" эхэллээ

Дэлхий дахинд төдийгүй Монголд хурдацтай хөгжиж буй дартсын спортыг монголчуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль” эхэллээ.

Монголын сонгодог дартсын холбооноос “Их наяд” худалдааны төвийн “Трипл эвент холл”-д зохион байгуулж буй энэхүү фестивальд 10 орны 2000 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд оролцогчдын тоогоороо өмнөх тэмцээнүүдийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг аж. Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”-ыг найм, “Ulaanbaatar Open Darts” тэмцээнийг дөрөв, “Professional Darts Corporation”-ын Азийн цуврал тэмцээн Монгол Улсад гурав дахь удаагаа болж байна. 

Монголын сонгодог дартсын холбооны ерөнхийлөгч Б.Биндэръяа ярихдаа, “Энэ жил манай фестиваль хэд хэдэн онцлогтой болж байна. Тамирчдын тоо нэмэгдлээ. 2000 орчим тамирчин оролцож байна. Зургаадугаар сард PDC-гийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай хоёр тамирчин оролцохоор болсон нь хамгийн том онцлог юм. Оролцогчдын чадвар жилээс жилд өсөж байгааг тэмцээнээс харж болно. Бид “Elite one” хөтөлбөрөө эхлүүлж, шинээр гурван тамирчин нэмэгдлээ. Төв аймгийн Түвшинбаяр, Говь-Алтайн Энхцэцэг, мөн Санчир нар хөтөлбөрт элссэн. Өсвөрийнхөн маань үнэхээр сайжирчээ. Насанд хүрэгчдийн ангилалд оролцож, эн тэнцүү өрсөлдөж байна” гэв.  

Тэгвэл Монгол Улсаас анх удаа Дэлхийн цомд оролцох эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Л.Ганзориг “Германы Франкфурт хотод зургаадугаар сард 11-15-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсандаа маш их баяртай байна. Сэтгэл хөдлөхгүй байхын арга алга. Үгээр илэрхийлэмгүй гоё мэдрэмж авсан. Миний хувьд 2019 оноос Ш.Эрдэнэтуяа багшийн удирдлагад дартсын спортыг сонирхож, 2021 оноос мэргэжлийн тамирчин болох замналаа эхлүүлсэн юм. Тамирчдын ур чадвар сайжирсныг тэмцээнээс харж болно. Ялангуяа өсвөрийн тамирчдаа магтан сайшаамаар байна. Тэд үнэхээр сайжирчээ. Бидэнтэй ана мана өрсөлдөж байгааг хараад бахархаж байна. Улам сайжирч, мундаг амжилтыг үзүүлээрэй гэж өсвөрийнхөндөө хэлье дээ. Дартс бол зөвхөн өөртэйгээ тоглодог спорт. Таны хамгийн том өрсөлдөгч бол та өөрөө. Өрсөлдөгч хэн байх сонин биш. Өөрийгөө ялж чадвал та амжилтад хүрнэ. Товчхондоо бол цэвэр сэтгэл зүйн спорт юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Гурав дахь удаагаа болж буй фестивальд дэлхийн хоёр удаагийн аварга, Японы тамирчин Микүрү Сүзүки, Азийн аварга Морамацү, Сингапурын домогт тамирчин Пол Лим тэргүүтэн иржээ. Түүнчлэн Герман, Филиппин зэрэг орноосоо чансааны оноо цуглуулахаар тамирчид ирсэн байна.

Энэхүү тэмцээнд оролцож буй манай тамирчид дэлхийн чансааны оноог эх орондоо авах боломжтой. Энэ нь тамирчдын хувьд эдийн засгийн дарамтыг бууруулж, илүү боломжийг нээж өгснөөрөө ач холбогдолтой юм. Өнөөдөр эхэлсэн тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж, ирэх ням гарагт өндөрлөнө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top