x

Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын соёл иргэншлийн бэлгэдэл гэгддэг Тэнгэрийн сүмд (Тяньтань) зочиллоо.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний хамт Бээжин дэх тус түүхэн сүмийн цогцолбортой танилцжээ.

Д.Трамп, Ши Жиньпин нар өнөө өглөө болсон хоёр талын хэлэлцээний дараа Тэнгэрийн сүмийг зорьсон байна.

Хоёр улсын удирдагчид уг цогцолборын гол байгууламж болох “Арвин ургацын төлөөх залбирлын танхим”-ын өмнө хамтдаа зургаа татуулсан байна. Энэ танхимд Хятадын эзэн хаад тухайн жилийн ургац арвин байхын төлөө залбирдаг байжээ.

Аялал хэрхэн өнгөрсөн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамп "энэ бол гайхалтай газар байна" хэмээгээд "Үнэхээр гайхалтай. Хятад улс маш үзэсгэлэнтэй юм" гэж хэлсэн байна.

Газар ба тэнгэрийн зохицол

XV зуунд баригдсан Тэнгэрийн сүм бол Хятадын соёл иргэншлийн ертөнцийг үзэх үзэл, түүнд дээд эрх мэдэл ямар байр суурь эзэлдэг тухай ойлголтуудыг шингээсэн архитектурын дурсгал юм.

Сүмийн цогцолборын шулуун, өнцөгт хэлбэрүүд нь газар дэлхийг, харин дугуй хэлбэр нь тэнгэрийг бэлгэддэг. Сүмийг барьснаас хойш олон зууны турш Хятадыг захирч байсан Мин, Чин гүрний үед эзэн хаад жил бүр ургац хураалтын улирал эхлэхийн өмнө энд ирж, тэнгэрт тахил өргөж, арвин ургац гуйн залбирдаг байжээ.

Эдгээр ёслол нь эзэн хааныг газар, тэнгэрийн хоорондох зуучлагч, сансар огторгуйн зохицлыг сахигч болгодог байв. Хэрэв эзэн хаан энэхүү зохицлыг хадгалахаа больчихвол тэнгэрийн ивээл түүнээс нүүр буруулж, эрх мэдлээ алддаг гэж үздэг байжээ.

Дэлхий дахины байдал ээдрээтэй болж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Д.Трампын айлчлалд зориулан Тэнгэрийн сүмийг сонгосон нь Хятадын талаас "Хоёр их гүрэн дэлхий дахины энх тайвны төлөө хамтран ажиллах ёстой" гэсэн дохиог илгээж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Бээжин хотын төвд зүүн өмнөд хэсэгт орших ил музей болох уг сүмийн цогцолборыг Д.Трампын айлчлалын өмнөх өдөр олон нийтэд хаажээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эболагаар өвчилсөн хүнийг анх удаа эмчилжээ 5 цаг 48 мин Шинэ төрлийн В12 аминдэмээр тархины хавдрыг эмчилнэ 5 цаг 56 мин Перугийн шинэ ерөнхийлөгчөөр Кейко Фүжимори сонгогдлоо 6 цаг 2 мин Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр эхэллээ 6 цаг 5 мин АНУ: Тусгаар тогтнолын баяр түр хойшилжээ 8 цаг 52 мин Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Монголд болно 10 цаг 47 мин Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Шанхайн Жяо Тун их сургуультай хамтарна 11 цаг 3 мин Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт 11 цаг 8 мин СОР17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна 11 цаг 15 мин Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ 11 цаг 20 мин “Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо 11 цаг 28 мин Дээд лигийн багууд 21 дэх тоглолтуудаа хийлээ 11 цаг 32 мин Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү 11 цаг 39 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаатай аадар бороо орно 12 цаг 59 мин Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов Уржигдар 12 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Уржигдар 11 цаг 42 мин АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Уржигдар 10 цаг 36 мин ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа Уржигдар 10 цаг 33 мин Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 29 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Уржигдар 10 цаг 25 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ...
Top