x

Алтай–Улиастай, Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн авто замын төсөл эхэллээ

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Алтай–Улиастай чиглэлийн 178 км авто замын эхлэл хэсэг, мөн Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн 40 км хатуу хучилттай авто замын төслийн нээлт боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцсон байна.

Уг авто зам нь:

  • Завхан аймгийн Улиастай сумаас Цагаанхайрхан сум

  • Алдархаан сумын нутгаар дайран өнгөрөх

  • Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр,

  • III үе шатны багц 2 хэлбэрээр хэрэгжих бөгөөд

  • 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.

Мөн энэхүү зам нь Улиастай–Алтай–Бургастай боомт чиглэлийн баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болж, аймгийн төвөөс сумын төвийг холбох, олон улсын тээврийн сүлжээнд Монгол Улсыг холбох чухал үүрэгтэй юм. Төслийг Чайна Жиангсу Интернэйшнл Экономик Техникал Корпорейшн Групп гүйцэтгэх аж.

Үүнээс гадна, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих Нөмрөг–Улаангом чиглэлийн А18 авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын барилгын ажил Түдэвтэй суманд эхэлж байгаа талаар мөн мэдээлжээ.

Эдгээр замууд нь ирээдүйд ОХУ–БНХАУ-ыг холбох баруун бүсийн олон улсын тээврийн коридор болж, Завхан аймаг тээвэр, логистикийн төв болон хөгжих стратегийн суурийг тавьж байгаа юм. Коридор замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах тендер зарлагдаад байгаа талаар Завхан аймгийн ЗДТГ мэдээллээ.

Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 19 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 21 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 23 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 24 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 25 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 26 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 26 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 31 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 33 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 35 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 39 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 44 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 13 цаг 0 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 12 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 15 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 16 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 21 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 22 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 26 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top