x

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Монголын ард түмэн энэ сонгуулиар долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хэд хэдэн онцлог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгох өөрчлөлтийг УИХ 2019 онд Үндсэн хуульд оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу анх сонгогдсон Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх болсон. 2027 оны сонгуулиар ийм өөрчлөлтийн дагуух хоёр дахь Ерөнхийлөгч тодорно.

Мөнхүү 1993 оноос хойш 2021 оныг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилийн цикльтэй болдог байлаа. УИХ-ын сонгуулийн дараахь жилд Ерөнхийлөгчийн сонгууль тохиодог байв. Харин 2021 оноос хойш зургаан жилийн зайтай явагддаг болсон. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас нэг жилийн дараа болдог байсан нь больсон. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гэхэд л УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнө орчихож байна. Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2033 онд болно. Тэр нь УИХ-ын сонгуулийн дараа жил таарч байна. Тиймээс тогтож ирсэн цаг хугацааны уламжлал өөрчлөгдчихөж байгаа юм.

УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан сонгууль өмнө нь болохоор өөрчлөлт юу болох вэ гэдэг сонирхолтой. Улс төр хавийнхан, судалгаа шинжилгээ хийдэг хүмүүсийн ярих нь урьд нь УИХ-ын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь болдог байсан, харин одоо Ерөнхийлөгчийн сонгуулиас УИХ-ын сонгууль тодорхой хэмжээгээр хамаарна гэж байна. Өөр бусад үр дагаврууд ч гарч ирнэ гэнэ.

Хууль ёсоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын нэр дэвшигчид өрсөлдөнө.

Одоохондоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар намууд албан ёсоор бүтэц ажиллуулж эхлээгүй байна. Албан бусаар бол аль хэдийнээс яригдаад эхэлжээ. Гэхдээ сонгууль хоёр жилийн дараа болно. Тийм учраас хэн нэр дэвших вэ гэдгээ намууд дотроо л яриад эхэлсэн байна. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс ч үйл ажиллагаагаараа, улс төрийн хов байдлаар өөрийгөө нэр дэвших гэж байгаа талаар яриа тараах, нэр дэвших сонирхлоо намынхаа удирдлагад шууд илэрхийлэх зэргээр бэлтгэлдээ оржээ.

Гэхдээ 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг ганцхан удаа сонгогдохоор хуульчилсан. Нэг хүн нэг л удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах тухай ойлголт. Гэтэл Монгол Улс хүн ам цөөтэй, улс төрийнхөө нөхцөл байдлаас бүх асуудал нь хамаардаг. Ийм учраас сонгууль бүрээр нэг Ерөнхийлөгч төрөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал үнэгүйдэх эрсдэлтэй. Ерөнхийлөгчөөр ажилласан хүний тоо өсөх тусам Ерөнхийлөгчийг хүндлэх, үнэлэх сэтгэл зүй алсарна. Аливаа зүйл ховор байх тусмаа үнэ цэнэтэй байдаг билээ.

Ерөнхийдөө дээрх байдлыг харгалзан үзэж Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдож болно гээд Үндсэн хуулиа өөрчилбөл МАН, АН-аас нэр дэвших хүмүүс бараг тодорхой юм. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарт өрсөлдөх бололцоо нээгдэнэ. У.Хүрэлсүх бол суудал дээрээ байна, тэгээд МАН нь дэмжинэ. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөс буугаад УИХ-ын гишүүн болсон учраас легитим нь хадгалагдах эсэх нь тодорхойгүй, бараг л унасан байх магадлалтай. Гэлээ ч Үндсэн хуульд дахин гар хүрэх хууль эрх зүйн боломж хийгээд нийгмийн сэтгэл зүйн хүлээлт байхгүй болохоор энэ хувилбар ихээхэн хэцүү.

Ямар ч байсан өнөөдрийн байдлаар УИХ-д суудал бүхий дээрх таван намаас нийтдээ 22 хүнийг 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж магадгүй гэж үзэж болохоор байна.

УИХ-д хамгийн олон суудалтай МАН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шадар сайд С.Амарсайхан, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар дэвшихэд горилж байгаа гэх мэдээлэлтэй.

АН-аас Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Уул уурхайн сайд Ц.Туваан нарын нэр яригдаад удсан.

ХҮН намаас Т.Доржханд, Де фактогийн Д.Жаргалсайхан, Датакомын Д.Энхбат нарын нэгийг дэвшүүлнэ. ИЗНН-аас Б.Батбаатар, УИХ-ын гишүүн асан С.Оюун хоёрын хэн нэг нь өрсөлдөнө. Үндэсний эвслээс МАК-ийн Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хоёрын нэг нь дэвшинэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн таван мандатыг дээрх 22 горилогчийн хэн хэн нь авах вэ гэсэн үг. Хамгийн чухал нь тэдний хэн нь нэр цэвэр вэ, тэр тав нь нам намынхаа мандатыг өвөртөлнө.Тэгж гэмээнэ ард түмний дэмжлэгийг авна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hogin orni hogin irgen (122.201.27.152)
    amarsaihn evgude hha
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Songogch (66.181.191.167)
    B.Enhbayr namaasaa devshvel baaraggui garna uur gazraas devshij buu sanal huvaagaisail gej bodoj bna nomt bolj bna hun namaas ch neeh yvahgui bh AN-s bol huuliin said Altangerelees busd ni bol namchinguud ni l demjine uu gehees ard tumen bol hylaij harah ch yum algadaa ug ni nomt uhaantai hundee MAN-taigaa rvseed uuruu erunhiilugchid ner devshihguigeer namaa huchtei surug huchin boloh hemjeenii suudal avhuulval alsdaa heregtei ingej chadval AN buren ylagdana AN bol tertei tergui shoron duurgeh hemjeenii hulgaich aluurcjid rejetuudiin buleglel bolson bolhoos ils turiin tulhtai nam nish bolsonsht uuniig ard tumen udur ireh bur tsag minut bur uhaaraad bna ted yahav bodol nimgen zaluus ,arhichin, yduu zuduu , uul uurhain ajilchid delguur horshoo hubiaraa biznes erhlegch humuust mungiig bol hairgui hayna tegeed ylna l gej orno gehdee ard tumen zaluus neg uye bodvol tedniig tanidag meddeg muridag boltsondoo
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид өрсөлдөнө 1 цаг 58 мин “Хан Жаргалант хайрханы хишиг” барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв 2 цаг 0 мин Трамп: Хятадтай шударга худалдааны хэлэлцээр хийх нь АНУ-ын нэн тэргүүний зорилт 2 цаг 1 мин Ерөө суманд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх загвар төв байгуулна 2 цаг 4 мин АНУ гадаадын кинонд 100 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргалаа 2 цаг 5 мин “Жендэрийн мэдрэмжтэй Дархан” контентын уралдааны шилдгүүд тодорлоо 2 цаг 6 мин Оскар Пиастри Майамигийн Гран-Прид түрүүлж, улирлын дөрөв дэх ялалтаа байгууллаа 2 цаг 7 мин Иргэдийн спортын их наадмын хойд бүсийн тэмцээн Булган аймагт амжилттай боллоо 2 цаг 8 мин “Тэрбум мод” үндэсний өдрийг Ар гүнтэд 600 шинэс тарьж тэмдэглэв 2 цаг 10 мин Баянхонгор аймагт салхи шуургатай, сэрүүн өдрүүд үргэлжилнэ 2 цаг 11 мин Архангайд цасан шуурганы улмаас замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа 2 цаг 12 мин “Нээлттэй тайз” төсөл сурагчдын авьяасыг дэмжин эхэллээ 2 цаг 13 мин Японд хүүхдийн тоо 44 дэх жилдээ буурч, 14 саяас доошилжээ 2 цаг 16 мин Төв аймгийн 25 ААН ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар боллоо 2 цаг 23 мин Алтай–Улиастай, Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн авто замын төсөл эхэллээ 2 цаг 23 мин “Улаанбаатар марафон 2025” уралдаанд 6 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 2 цаг 24 мин Өмнөд бүсийн гал түймрийн хяналтын байцаагчдын сургалт амжилттай зохион байгуулагдлаа 2 цаг 25 мин “Нээлттэй тайз” төсөл сурагчдын авьяасыг дэмжин эхэллээ 2 цаг 26 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн тавдугаар сарын 9-нд зарлагдана 2 цаг 27 мин Гал түймрийн дуудлага давамгайлсан долоо хоног байлаа 2 цаг 29 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top