x

“Хан Жаргалант хайрханы хишиг” барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин И.Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” барилдаан бөхийн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү барилдаанд:

  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж,

  • Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай үзүүрлэлээ.

Б.Бат-Өлзий энэ улирлын хоёр дахь, нийт 31 дэх түрүүгээ авсан бол Э.Батмагнай тав дахь удаагаа үзүүрлэж, энэ удаа хоёр өдөр дараалан шөвгөрснөөр онцлог байлаа. Түрүү бөх суудлын автомашин, үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тодорсон юм.

Б.Бат-Өлзий барилдааны дараа:

“Залуу начинтай хоёр өдөр дараалж хүч шавхан барилдлаа. Өчигдөр унасан бол өнөөдөр даагаа нэхлээ. Би энэ сард бүх барилдаандаа оролцох төлөвлөгөөтэй байгаа. Чандмань сумынхаа 100 жил, И.Мөнхбаатар ахынхаа нэрэмжит барилдаанд түрүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Их шөвөгт шалгарсан бөхчүүд:

  • Улсын арслан Э.Оюунболд (Хэнтий, Өмнөдэлгэр)

  • Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар (Архангай, Батцэнгэл)

    • Тэрбээр допингийн шийтгэлээс хойш хоёр жилийн дараа дэвжээнд эргэн ирж, дөрвөн барилдаанд оролцохдоо хоёр удаа их шөвөгт үлдээд байна.

    • Өмнө нь найм түрүүлж, ес үзүүрлэн, энэ удаагийнхтай хамт 15 дахь шөвгөө авлаа.

Наймд шалгарсан бөхчүүд:

  • Улсын харцага Г.Бадрах

  • Улсын начин Б.Чимэдвандан, Б.Даваа-Очир

  • Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар

Түүхт ойд зориулсан энэхүү барилдаан нь нутаг нутгийн шилдэг бөхчүүдийг нэг дор цуглуулж, үзэгч олны талархлыг хүлээсэн чансаатай, өрсөлдөөнтэй барилдаан болж өнгөрлөө.

Эх сурвалж: МҮБХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top