x

АНУ гадаадын кинонд 100 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдэл хийж, гадаадын улсад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулах үйл явцыг эхлүүлэх үүргийг Худалдааны яам болон АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгчдөд өгсөн байна.

Тэрбээр “Америкийн кино үйлдвэрлэл маш хурдан мөхөж байна. Бусад улс орон манай кино бүтээгчдийг татахын тулд урамшуулал санал болгож, Холливүүд болон киноны бусад салбар дампуурлын ирмэгт хүрлээ. Энэ бол улс орнуудын зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд үүний улмаас үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Цаашлаад гадаадын улсаас АНУ-д орж ирж буй кинонууд үзэл суртал, мэдээллийн нөлөөлөл үзүүлж байгаа нь үндэсний соёлын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг тэрбээр онцолжээ.

Үүнээс өмнө, дөрөвдүгээр сарын 2-нд Трамп 185 улс, нутаг дэвсгэрээс АНУ-д нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулна гэж мэдэгдсэн бөгөөд долоо хоногийн дараа уг шийдвэрийн хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулж, энэ хооронд түр хугацаанд 10 хувийн тариф үйлчлэхээр болсон талаар Цагаан ордноос мэдээлж байсан.

Шинэ татварын бодлого нь зөвхөн кино салбарт бус олон улсын худалдааны нийт урсгалд ч нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: TASS, Цагаан ордон

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 3 цаг 57 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 3 цаг 58 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 4 цаг 0 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 4 цаг 1 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 4 цаг 1 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 4 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 4 цаг 4 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 4 цаг 4 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 4 цаг 5 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 4 цаг 6 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 4 цаг 7 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 7 цаг 17 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 7 цаг 34 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 7 цаг 35 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 7 цаг 37 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 7 цаг 40 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 8 цаг 0 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 9 цаг 18 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 9 цаг 23 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 26 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top