x

Ерөө суманд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх загвар төв байгуулна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “А” зэрэглэлийн анхан шатны эрүүл мэндийн төвийг түшиглэн бүс нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх загвар тогтолцоог бий болгохоор шийдвэрлэлээ. Энэ нь шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх шинэ боломж нээж буй алхам болж байна.

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд, дээрх чиглэлээр гурван талт уулзалт, ярилцлага зохион байгуулжээ. Уулзалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд дараах төлөөллүүд оролцсон байна:

  • Ерөө сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Х.Батцэнгэл

  • Аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од

  • Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав

  • Сумын ЭМТ-ийн дарга Д.Золжаргал

  • Аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын бүсчилсэн бодлогыг эрүүл мэндийн салбарт хэрхэн хэрэгжүүлэх, иргэдэд илүү хүртээмжтэй болгох арга зам, бодит ажил хэрэг болгох шийдлүүд дээр санал нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьжээ.

Ийнхүү Ерөө сум нь бүсийн хэмжээнд эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх туршилтын загвар төв болохоор бэлтгэлээ хангаж байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top